Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм хүндэт Налайхчууд, элгэмсэг Монголын нийт иргэддээ айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе.
Бид бүхэн өнгөрсөн хугацаанд дүүрэгтээ хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд иргэдийнхээ амьдралын чанарт дэвшил гаргаж, тэдний ая тухтай орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр олон шинэлэг ажлыг төлөвлөөд байна.

Төрөлх дүүрэгт минь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр иргэн таны санал, хүсэлт бодит ажил болж, бүр төсвөө хүртэл иргэдээрээ хэлэлцүүлэн батладаг болж байгаа нь төрийн нүд, чих иргэндээ бүрэн нээлттэй болсоныг илтгэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дүүрэгтээ эхлүүлсэнээр өнөөдөр Налайх дүүрэгт маань орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан 6000 айлын орон сууц баригдаж эхний ээлжийн 720 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болоод байна. Энэ бүтээн байгуулалт бол Налайхын уурхайн дараа орох их бүтээн байгуулалт юм.

Улс, нийслэлийн төсөв, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ жил 25,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж, дулааны станцийн өргөтгөлийг хийж, спорт цогцолбор, задгай цэнгэлдэх хүрээлэнг бодит ажил болгож байгаа нь бидний ажлын нэгэн үзүүлэлт болохыг илтгэж байна. Бид Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг нийслэлд тэр дундаа Налайх дүүрэгтээ амжилттай хэрэгжүүлж байгаа нь та бидний өндөр хариуцлага юм.
Бидний хэрэгжүүлж буй бодлого зорилт нь Налайх дүүргийг хот болгоход чиглэж байгаа бөгөөд та бид хамтдаа төрөлх дүүргээ “Шинэ Налайх” хот болгон хөгжүүлж чадна.

Хамтдаа сэтгэж, хамтдаа бүтээлцэж хойч үедээ үлдээх мөртэй, үлгэрлэм дууриалалтайгаар түүхээ бүтээлцэхийг хүсье. Дүүргийнхээ төлөө гэсэн бидний зүтгэл, иргэдийнхээ үнэтэй санал санаачилгын хамт ямагт амжилт өөд тэмүүлэх болно гэдэгт итгэл төгс байна.
Налайхчууд бидний буян, заяа үеийн үед дэлгэрч байх болтугай.
Бид хамтдаа “Шинэ Налайх”-ын түүхийг бичих болно.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА             Х.БОЛДБААТАР

0 Сэтгэгдэл
Энэ хүн чинь огцороогүй юм уу? Баярлалаа.
Хамгийн их уншсан