Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Б.Түвшин: хамгийн эхэлж шийдэх ажил гэр хорооллын дахин төлөвлөлт


НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИТХ-ын төлөө­лөгч­дийг төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээн үзлээ хэмээн нэг хэсэг хэл ам дагуулж байсан. Энэ асуудал юу болсон бол хэмээн олон хүн сонирхож байгаа байх. Энэ талаар яриагаа эхэлье?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор НИТХ-ын төлөө­лөгчдийг Холбооны Бүгд Най­рамдах Бразиль улс, Бүгд Найрамдах Куба улсад хурлын байгууллагын үйл ажил­лагаатай танилцаж, турш­лага судлах томилолт гар­сан. Тухайн үед гарсан хэл амнаас үүдэн энэ­хүү томилолтын зардлыг төлөө­лөгчдөөр бүрэн төлүүлсэн.

-НИТХ дахь АН-ын бү­лэг хэрхэн ажиллаж байгаа вэ. Шийдвэрлэхэд хүндхэн асуудал тулгарч байна уу. МАН-ын бүлгийнхэн асуудлыг олонхоороо шийд­­лээ гэж байнга л гом­доллож байгаа сонсогд­дог?
-Бидний өмнө тулгамдаад байгаа нэг зүйл бол бид иргэдэд тулгараад байгаа асуудлыг таньж, илрүүлэх, ойлгоход хамаг цагаа зарцуулж байна. Энэ нь сонгууль бүрээр засгийн эрх солигдох бүрт ажиглагдаж байгаа юм.  Тиймээс бид урт хугацааны нэгдсэн нэг бодлогын хүрээнд  урт, дунд, богино хугацааны стратегийн чиг баримжааг баримтлан ажиллахын дээр чиглэл бүрт нарийвчилсан төсөл, хөтөлбөр гарган хэрэгжүүлэх, шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь сонгуульд ямар ч нам ялсан нэгдсэн нэг чиг баримжаагаа алдахгүй Монголын хөгжилд түлхэц болох үр өгөөжтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаг алдахгүй хэрэгжүүлж, иргэдэд тулгарч байгаа асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.                        
                   
-Саяхан Хан-Уул дүүр­гийн ИТХ хуралдахад төс­вөө батлах гэж багагүй мар­галдсан. Та  НИТХ-д  тус дүүргийг төлөөлдгийн хувьд Хан-Уулд хийгдэх томоо­хон бүтээн байгуулалтын ажлаас дурдахгүй юу?
-2015 оноос 2016 оны хооронд бид хэд хэдэн томоо­хон ажлыг шийдвэр­лүү­лэхээр төлөвлөөд байна. Барилгын ажлууд гэвэл ХУД-ийн 11 дүгээр хороонд 35 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой цэцэрлэг,16 дугаар хорооны 240 ортой цэцэрлэгийн цогцолбор, хоёр­дугаар хорооны 200 ортой 27 дугаар цэцэрлэг,10, 14, 15 дугаар хорооны бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 14, 15, 10 дугаар хорооны бага сургууль цэцэрлэгийн цог­цолбор барилга гээд дурдаад байвал олон ажил байна.  
Авто замын ажлууд гэвэл Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэл гэр хорооллын арын 4,9 километр авто зам, нарны замны 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1,5 километр  шинэ зам, замын байгууламжийн 58 урт гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 метр туннелийн хамт 61 дүгээр сургуулийн спорт заалны барилга, Нисэхийн товчооноос Био, Биогоос Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто замын өргөтгөл гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байна.

-НИТХ-ын төлөөлөгчид улирал бүр 10 сая төгрөгийг захиран зарцуулах мөнгө олгох болсон. Энэ мөнгөөр юу хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Энэ мөнгөний хувьд нийс­лэлийн иргэдийн төлөө­лөгчдөд улирал бүр хийсэн ажил ирүүлсэн тайланг хар­гал­зан үзэж 10-аас илүүгүй сая төгрөгийг олгодог. Иргэ­дийн ирүүлсэн өргөдөл хүсэлтүүдийг бүгдийг нэг дор шийдвэрлэх боломжгүй тул тодорхой хувийг  нь шийдвэрлэж шаардлагатай мөнгийг олгосоор байна.
 
-НИТХ-д шийдэх ёстой олон асуудал бий. Эдгээрээс хамгийн түрүүнд шийдчих юмсан гэсэн ямар асуудал байна вэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар хам­гийн түрүүнд шийдэх нэн шаард­лагатай ажлын нэг бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. Бид гэр хорооллын дахин төлөв­лөл­тийн хувьд иргэдэд нийтийн орон сууц барин олгож байгаа. Энэ нь эргээд иргэдэд тухайн байрыг авах орлогын эх үүсвэр тэдний хувьд томоохон асуудлын нэг болоод байна. Иймд гэр хороооллын дахин төлөвлөлтийг иргэдийн орлоготой уялдуулж,  гэр хороооллыг төвийн шугам сүлжээтэй холбон, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, тэднийг өөрсдийн хувийн хашаа байшиндаа тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь энэ тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам гэж харж байна.

-НИТХ-ын үйл ажил­лагаа таны бодлоор ямар хэм­жээнд явагдаж байна вэ?
-Нийслэлийн Ардчилсан намын 5А хөтөлбөрийн хү­рээнд агаарын бохирдол, хүрээ­лэн байгаа орчныг эрүүл­жүүлэх, гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх, амьжиргааны орлогын эх үүсвэртэй болох хүсэл эрмэлзлэлтэй иргэд, зорилтот бүлгүүдийн санаачилгыг дэмжих, төрийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй, шударга, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох чиглэлээр тус тус шат дараалсан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

-Та төлөөлөгчөөр сон­гогд­соноос хойш тойрог­тоо ямар ажил хийв?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш энэхүү хоёр жилийн хугацаанд тойргийнхоо сонгогчиддоо илүү ойр ажиллахыг хичээсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд бид иргэдийнхээ тулгамждаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэн заримыг холбогдох байгууллагуудад санал оруулсан. Хийгдсэн томоохон ажлуудыг дүгнэхэд авто зам тавих ажил, инженерийн, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж шинэчлэх ажлууд, хороодын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн барилгын ажлуудыг шийд­вэрлэсэн. Тухайлбал, ХУД-ийн 11 дүгээр хорооны Зайсангийн авто замаас Богд уулын арын 17 километр замын ажил, Яармагийн гүүрээс нисэх, нисэхээс нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто замын ажил,орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил, гэр хорооллын ус түгээх цэг,иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо байгуулах ажлыг хийсэн. Түүнчлэн нэг болон дол­ду­гаар хорооны өрхийн эмнэ­лэг 71 дүгээр цэцэрлэгийн урд хүүхдийн тоглоомын тал­байд амралт зугаалгын бүс байгуулах ажил, найм­дугаар  хорооны 240 ортой цэцэр­лэгийн барилгын ажил, цагдаагийн хэсгийн цогцол­борын барилгын ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар сургуулийн барилгын асуудлыг Нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтанд оруулж шийдвэрлүүлэх үе шатандаа явж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан