Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг уриалав


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй жирийн иргэд, ахмадын ҮЭХ-ны санаачилга шаардлагаар ахмад настнууд аймгийн төвд цуглаан зохион байгууллаа. Тэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах талаар төр засгийн удирдлагуудад шаардлага тавьж энэхүү цуглааныг зохион байгуулжээ.

Улс орон, нийгэм эдийн засгийн байдал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдийн ахуй амьдрал улам хүндэрсэн үед бид үгээ хэлж дуу хоолойгоо УИХ, Засгийн газарт хүргэх зорилготой гэдгээ ахмадууд хэлж байлаа. Тайван жагсаал цуглаанд аймгийн төвийн 250 гаруй ахмад оролцсон байна.
Улс орон нутгийнхаа түүхэн хөгжил дэвшилд олон жилийн туршид, одоо бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан, хийх ажил, хөдөлмөрөө хийчихсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдийн ахуй амьдрал өнөөдөр ямар байгааг төр засаг харахгүй байна гэдгийг цуглаанд оролцогч ахмадууд хэлж байна. Ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээ өнөөдөр 207000 төгрөг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 117 мянган төгрөг байна. Гэтэл тэдний 80 гаруй хувь нь банкны зээл, зээлийн хүүнд тэтгэвэр тэтгэмжийнхээ 70-80 хувийг өгч үлдсэн мөнгөөр нь амьдралаа аргацааж байна. Тиймээс Өмнөговийн ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 350 мянга тэтгэврийн зээлийн жилийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлагуудыг гаргаж байна. Жагсаалд оролцогч ахмадууд уриалгад нэгдэн гарын үсгээ цуглуулж Монгол улсын Ерөнхий сайд болон УИХ-д хүргүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан