Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Аврагчид AirAsia-гийн алга болсон онгоцны байгаа газрыг оллоо
Индонезийн Үндэсний эрж хайх, аврах албаны удирдах газрын тэргүүн Генри Бамбанг Соелистио өнөөдөр Жакартад хэвлэлийн хурал хийж алга болсон нисэх онгоцыг аврагчид олсон хэмээн мэдэгдлээ. “Бид алга болсон онгоцны хэсгүүдийг оллоо. Мөн зорчигчдын байж болох цогцос олсон” гэж түүний хэлснийг хэвлэлүүд дамжуулж байна.
Энэ мэдээллийг бас Индонезийн Тээврийн яамны төлөөлөгч Жоко Муржатможо бас баталж байна.
“Онгоцны хэсгүүд AirAsia-гийнх мөн гэдгийг баталж байна. Зорчигчийн салоны хаалга, тээшний хэсгийн таглаа зэрэг нь Пангкалан-Бун хотоос баруун урд зүгт 160 км зайд далайд байсныг олсон” гээд тэрээр энэ хэсэгт далайн гүн 25-30 метр гэж тодрууллаа.
Осол болсон газраад ойрын үед Индонезийн Тээврийн сайд очих юм байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Индонезийн Тэнгисийн цэргийн хөлөг дээр ослын газраас 40 гаруй хүний цогцос гаргаж авсан гэж эрж хайх, аврах багийнхнаас радио холбоогоор мэдээлжээ. Цаашид ч цогцос олдсоор байна гэж аврагчид мэдээлсэн байна.
Агаарын тээврийн AirAsia компанийн онгоц өнгөрсөн 28-ныц ням гарагт индонезийн Сурабая хотоос Сингапур луу нисч яваад сураггүй болсон юм. Онгоцонд багийн гишүүн зорчигчид 162 хүн явсан юм.
0 Сэтгэгдэл