Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
AirAsia компанийн онгоц Яваны тэнгист унасан газраас цогцос илрүүллээ
um mani bad mi hum
Агаарын тээврийн AirAsia онгоц унасан байж болох газраас холгүй газар Яваны тэнгисийн усан дотор онгоцны далавч, хэдэн арван цогцос хөвж явахыг аврагчид илрүүлсэн байна. Үүний өмнө Борнеогоос өмнө зүгт усан дотор 30 метрийн гүнд онгоц байж болох зүйл илрүүллээ гэж мэдээлсэн байна. Яг энэ бүсэд нисэх онгоц онгоц алга болсон юм. Эндээс бас аврах хантааз, ослын баг, далавчны хэсэг олсон байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 40 орчим цогцос хөвж явахыг аврагчид илрүүлэн гаргаж авчээ.
Энэ бүхэн Калимантан арлын эргээс 170 км-т илэрчээ. Индонезийн цэргийн нисэх хүчний нисгэгчид усан дотор аврах хантаазтай төстэй ягаан өнгийн зүйл хөвж явахыг хамгийн түрүү илрүүлжээ.
“Бид тэндээс онгоцны сэг байж болох зүйл, бусад эд мөрийн баримт олсон болохоор би эрлийн багийн ахлагчийн хувьд энэ бол онгоц усанд унасан гэдгийг 95 хувийн баталгаатай гэж хэлэх байна” гэж Индонезийн эрж хайх, аврах албаны удирдах газрын тэргүүн Генри Бамбанг Соелистио хэлжээ.
Индонезийн Сурабайгаас Сингпурын чиглэлд нисч явсан AirAsia компанийн энэ Airbus A320-200 нисэх онгоцонд багийн гишүүдэйгээ нийлээд 162 хүн зорчиж явсны дотор 16 хүүхэд байсны нэг нь өлгийтэй жаал байсан юм. Онгоц арванхоёрдугаар сарын 28-нд радараас гарч сураггүй болсон юм.
Эрлийн ажиллагаанд Индонези, Малайз, Сингапур, Австралийн 15 нисэх онгоц, нисдэг тэрэг, 30 хөлөг онгоц, хэдэн арван хурдан завь оролцсон юм.
0 Сэтгэгдэл
2015.12.31