Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 иргэний энгэрийг мялаалаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн  асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар гардууллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар "Мегавүүд" ХХК-ийн инженер Д.Батжаргал, "Теч" ХХК-ийн ажилтан Д.Батмөнх, Улаанбаатар хотын номын сангийн  ахмад ажилтан Ж.Дэжидмаа нарын 63 иргэн, Шударга журам медалиар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтан, хүндэт донор Д.Бүдханд, Нийслэлийн 1 дүгээр төрөх газрын архивч, хүндэт донор Б.Доржпалам, Алтангадас одонгоор Говийн гарц ХХК-ийн нябо Ц.Амарсанаа, Зааг групп ХХК-ийн захирал А.Амартүвшин нарын 147 иргэн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 иргэний энгэрийг мялаалаа. Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ахмад ажилтан, Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч, Нарантуул Олон улсын худалдааны төвийн борлуулагч, Клиникийн нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн сувилагч, хүндэт донор гээд олон салбарын манлайлагч нар ийнхүү төрийн шагнал хүртлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан