Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Хүнд суртлаар өвчилсөн Ватиканыг пап лам шүүмжлэлээр бут ниргэв


Католик шашны тэргүүн, пап лам Франсуа зул сарын өмнөх уламжлалт уулзалтын үеэр Ватикан болоод шашныхаа сүм хийдийн тэргүүнүүдийг шүүмжлэлээр бут ниргэлээ. Тэрээр католик шашны төв болсон Ватикан болоод ерөөс энэ шашны тэргүүн дээд лам хуврагуудыг тэр аяараа “хүнд суртлын архаг хууч өвчтэй”, “оюун санааны хувьд Альцгеймерийн өвчин туссан”,  “хов живийн ертөнцөд живсэн” гээд маш хатуу ширүүн үгээр шүүмжилжээ.

Куриа буюу Ромын Католик сүмийн засаг захиргаа энэ мэтчилэн 15 хүнд “өвчин” туссан байна гэж пап лам дурдсан бөгөөд энэ бүтцэд шинэ уур амьсгал оруулж, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй байна хэмээн хэлжээ.

Эгэл шашны мөр хөөсөн гэх атлаа өөрсдийн бусдад харагдах дүр төрхөндөө хэт автсан ширээт лам нар католик шашны хамтран зүтгэгч, ахан дүүсийнхээ нэр хүндийг хэрхэн үгүй хийж байгааг пап лам хайр найргүй шүүмжилжээ. Багийн хамтын ажиллагаа гэж католик шашны сүм хийдийн тэргүүнүүдэд огтхон ч байхгүй учраас сүм хийд иргэдэд үйлчлэхдээ тун тааруу байгааг мөн онцолсон байна.

Ватиканы засаг захиргаа буюу Куриад итали гаралтай голдуу 3000 лам хувраг багтдаг юм. Өнгөрсөн жил Латин Америкийн ертөнцөөс анх удаа папаар сонгогдсон I Франсуа Ватиканд төвлөрсөн энэ байгууллага дэлхийн өнцөг булан бүрт байгаа сүм хийдийнхээ дуу хоолойг сонсохдоо ямар хайнга анхааралгүй ханддагийг өөрийн туршлагаар мэдэхийн хувьд энэ жил зориуд Ватиканыханд том сануулга өгөв бололтой.

Ватиканы засаг захиргаа, тэр дундаа Ватиканы банк маш их хэл амд орооцолддог байгууллага. Түүнээс гадна католик шашны зарим сүмийн тэргүүн хамба лам нар бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан явдал цөөнгүй удаа гарч, Ромын папын чихнээс байнга хонх уясаар байгаа юм.

0 Сэтгэгдэл
папыг ингэж хэл гэж Си Жин Пин дарга хэлсэн байх.Пап Си даргаас айна гэж жигтэйхэн шүү дээ.Эндээшээ манай Христэд итгэгчид Си даргад итгэх хэрэгтэй.
Пап өөрөө Далай ламтай уулзахаас татгалзсанаараа ямар арчаагүй пап болохоо харууллаа / энийг англиар орчуулаад пап уруу явуулаад өгөөч /
Хамгийн их уншсан