Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
“Математик” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн боловсролын үнэлгээ дээшилсэн


“Аймгууд ихэвчлэн дэд хөтөлбөр боловсруулан ажилладаг. Үүнийг зүгээр цаасан дээр буусан хөтөлбөр болгохгүйн тулд давхар төсөв баталдаг. Харин манай аймгийн хувьд “Математик” гэх оюуны хөтөлбөр боловсруулж, бүр түүндээ төсөв баталсан нь их өвөрмөц ажил болсон” гэж Архангай аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваа хэлж байна. Түүний ярьж буйгаар бол математик нь ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын суурь мэдлэг болж өгдөг бөгөөд математиктаа сайн хүүхэд бусад хичээлдээ ч амжилт гаргах нь хялбар гэнэ. Гэхдээ тус хөтөлбөрийг онцлохын учир нь анх удаа хичээлийн хөтөлбөрийг сонгон аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн явдал аж. Тус аймаг дээрх хөтөлбөрт өнгөрсөн онд 73 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд нэг жилийн хугацаанд 43 сая төгрөг зарцуулжээ. Ингэхдээ хүртээмжтэй байх үүднээс бага ангийн 4500 орчим, дунд ангийн 8000 гаруй сурах бичгийг цахим хэлбэрт оруулж, математикийн багш нарын дунд сургалт зохион байгуулж, математикийн хичээлийг хэрхэн заах талаар санал солилцуулжээ. Харин үр дүнд нь, математикийн хичээлдээ сайн ганц хоёр хүүхдийг тэмцээн уралдаанд оролцуулах бус анги, хамт олноор нь тус хичээлийн сорилгод оролцуулах болсон гэнэ. Нэг жилийн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрийн дүнд тус аймаг математикийн улсын олимпиадад 17-18-р байр эзэлдэг байсан бол энэ онд 10 байр урагшилж, долдугаар байр эзэлжээ.
Мөн Засаг даргын “Улсын төрөлжсөн олимпиадад түрүүлсэн хүүхэд болон багшид 500 мянган төгрөгийн урамшуулал олгох” захирамжийг хэрэгжүүлж эхэлсэн нь хүүхдийн болон багшийн сурч, боловсрох хичээл зүтгэлийг бодитоор үнэлсэн ажил болсон гэж Архангай аймгийн Нэгдүгээр сургуулийн багш сурагчид нь хэлж байлаа.

С.Батгэрэл: Багшийн арга зүйг улам сайжруулахаар мэрийж байгаа

(Архангай аймгийн I сургуулийн захирал)  

Манай аймгийн Засаг дарга багш мэргэжилтэй хүн. Тэр дундаа математикийн багш учраас Архангай аймгийн боловсролын түвшин ямар байгаа вэ гэдгийг ЭЕШ болон бусад олимпиад, со­рил­гын дүнд тулгуурлан үнэ­лэлт өгсөн. Тиймээс багш, сурагчдын болон манай айм­гийн боловсролын салбарын хэрэгцээ шаардлага хаана бай­гааг судалж байж дээрх “Математик” хөтөлбөрийг боловсруулсан.
Манай аймаг олон матема­тикч, эрдэмтэн мэргэдтэй. Тэдэндээ тулгуурлан орон нутгийнхаа математикийн сур­­галтыг сайжруулах бо­ломж­той. Хөтөлбөр хэрэг­жиж эхлэхэд ч гэсэн ганц нэг бус массын математикийн хичээлийн дүн сайжирч эхэлсэн. Мөн манай сургууль сондгой сарын математикийн олимпиадаас гадна “Мат лиг” гэж өртөөчилсөн олимпиад явуулдаг.

Сурагчийн хөгжил баг­шаас шалтгаалдаг учраас бид чадварлаг байх ёстой. Тий­мээс багш нарын дунд сур­галт зохион байгуулах, арга зүйг сайжруулах талаар их мэ­рийж байгаа. Архангай аймгийн математикийн багш нарын холбоо гэж байдаг. Энэ холбоог Засаг дарга тэргүүлдэг. Төсөв санхүүг хэрэглэгдэхүүнд зарцуулахаас гадна, хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалт, оюуныг үнэлэх тал дээр дэмжлэг үзүүлдэг. Зарцуулалтыг нь хараад байхад ч тийм байгаа.


Т.Уртнасан: Чансаа ахиж байна

(Архангай аймгийн I сургуулийн хичээлийн эрхлэгч)

Манай сургууль Засаг даргын санаачилсан “Математик” хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа сургуулийн нэг. Хөтөлбөрийн хүрээнд олон ажил төлөвлөн явуулж байдаг. Хүүхдийн стандарт хэрэгжилтээс гадна олимпиад, тэмцээн, багшийн хөгжил зэрэгт илүү анхааран ажиллаж байгаа. Түүнчлэн бид “Төвийн бүсийн математикийн олимпиад”-ыг есөн аймгийн хэмжээнд зохион байгуулдаг. Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Булган зэрэг аймгаас 600 гаруй хүүхэд ирж оролцдог. Чансаагаар улсын хэмжээнд хоёрт ордог математикийн олимпиад байгаа юм. 14 дэх жилдээ явуулж байгаа энэ олимпиадаас манай аймаг медаль авч чадсан. Архангай аймаг 15 жилийн дараа улсын чанартай олимпиадаас мөнгө, хүрэл медаль авлаа. Мөн улсын олимпиадад боддог чансаа өндөрсч байна. Өөрөөр хэлбэл, нийт оролцсон хүүхдүүдээс нэг нь өндөр, нөгөөх нь бага оноо авдаг байсан бол багаараа жигд байж 10 байраар дээшилж байгаа юм. Тиймээс уралдаан, олимпиад гэж тусгайлан зааж, хөтөлбөр гаргаж ирсний үр дүн гарч байгаа гэж хэлмээр байна.

Сүүлийн үеийн мэдээгээр бол 2014 оны сондгой сарын олимпиадаар манай сургууль нэгдүгээр байранд явж байгаа. Цаашдаа сондгой саруудын уралдаанд байраа хадгалж, эцсийн дүнгээр мөн тэргүүлэх зорилготой ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан