Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хайртай амьтандаа бариулсан аймшигт 10 жишээ
Өнөөдөр олон хүн гэрийн тэжээмэл амьтантай байж түүнийгээ хайрлаж
байхыг хүсдэг болж. Хүмүүс уламжлалт муур нохойноос гадна араатан,
этгээд сонин амьтан тэр бүү хэл хортой, бүр аюултай амьтдыг, ч хайрлан
асардаг болсон. Гэхдээ л тэд нь ямар ч үед араатан төрхөөрөө байдгийг
мартчихдагаас өөрийн хайртай амьтандаа дайруулж довтлуулсан, үүнээсээ
болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон нь нэг биш. Ер нь хүн бүр амьтан
сургагч биш, амьтан бүр хүний хайртай нөхөр биш гэдгийг хэзээ ч мартаж
болохгүйг дараах жишээнүүд харуулж байна.
1. Найз бүсгүйг нь урсан шимпанзе
Шимпанзе хөгжилтэй амьтан боловч бас аюултай, хэрцгий амьтны тоонд зүй ёсоор орно. Хүмүүсийн осолдсон тоонд шимпанзед бариулсан, бүр идүүлсэн тохиолдол ч байдаг. Америкийн Стэмфорд хотын иргэн Сандра Хэрольд амьтан сургагч биш ч нөхөртэйгөө 70 кг жинтэй шимпанзе тэжээсэн нь хотдоо л алдаршиж хүн бүрий л түүнийг хайрладаг, шимпанзе ч хаалга тайлдаг, цэцэг усалдаг, морьд тэжээж, халбага сэрээ барин, хүмүүстэй тоглож, заримдаа барилдаж эрхэлдэг болсон гэнэ. Тревис нэртэй тэр бүр телевизийн удирдлага ч эзэмшиж сурч, хөршүүд нь бүр түүнийг машин барьж чадна гэж ярьдаг байжээ.
Гэтэл 1996 онд Тревис хөрш эмэгтэйгээ мэндэлсний хариуд дайрч түүнийг уржээ. Цагдаад хандсан ч Сандрагийн нөхөр, хүүхэд нь нас барж ганц бие бүсгүй сармагчнаа хүүхэд шиг хайрладаг болохоор өршөөж. 2003 онд Тревис бас л гэрээсээ зугтааж цагдаагийнханд бөөн ажил удсан ч арай гэж олж машинаар хөөж байж барьж гэрт нь эргүүлж өгчээ.
2009 онд бүр ч аюултай юм болох нь тэр. Тревисийг шавьж хазсанаас болоод эм өгч эхэлсэн байна. Эм нь нөлөөлсөн үү шимпанзе ууртай болж тайвшруулах эм бас өгч эхэлжээ. Сандра түүнд оромж барьж өгөхөөр шийдэж. Тэгээд ч тайвширсангүй уурлаад байхаар нь эзэн нь айсандаа хөршийгөө дуудаж түүнийг тайвшруулахад туслаач гэжээ. Хөрш Клара Нэшийг орж ирэхэд Тревис түүн рүү дайрчээ. Ингээд 70 настай Сандра цагдаа дуудахад хүрсэн байна. Цагдаа ирэхэд Тревис машин руу дайрч шилийг нь хагалахаар завдан, хаалгыг нь онгойлгожээ. Цагдаагийн офицер аргагүйн эрхэнд сармагчныг буудаж шархдуулахад үхлийн шарх олсон тэрээр өөрийнхөө оромж руу гүйж тэндээ унасан байна. Хөрш Карла Нэш гарын сарвуугүй болж, сохрон, нүүр хамрын ихэнх хэсэг урагдаж эмчилгээний төлбөр нь 50 сая доллар болжээ. Шүүхийн явцад энэ нь 4 сая доллар болоод байтал хоёр жилийн дараа Сандра нас барж энэ хэрэг төгсчээ.
2. Аалзны идэш болсон немц эр
Немц эр Марк Фёгел бол Германы Дортмунд хотын шавьж сонирхогчдын дунд алдаршаад бараг л аймшгийн киноны сэдэв болсон хүн л дээ, түүний тухай “Үхэж болох 1000 эрсдэл” нэвтрүүлэгт ч орсон байгаа.
Маркийн цуглуулан тэжээж байсан аалзны нэг эмэгчин аалз 2004 онд түүнийг хазаж үхлийн хороо шингээсэн хэрэг. Тэр аалзандаа хазуулаад гэрээсээ гарч ч чадалгүй хордож үхсэн.
3. Хүүхэд рүү том могой халдсан нь
Америкийн Флорида мужийн хос Жэрен Хэр болон Чарльз Дарнелл хоёр гэртээ гурван метр урт могой тэжээдэг байлаа. Могойгоо их дөлгөөхөн, найрсаг, эзэндээ хайртай гэдэг, тэгээд ч үүрийг нь цоожилдоггүй, тэр нь дуртай цагтаа гараад гэрээр нь зугаалж явдаг байж л дээ. Ийм байдлаар таван жил болж байтал нэг удаа аймшигтай юм болж могой хоёр настай охин Шайанныг нь ороон боож алаад биеийг нь залгичихсан байна.
Хуулийнхан үүнийг балчир хүүхэд, амьтантай анхаарал болгоомжгүй харьцсан хэмээн гэрийн эзнийг 12 жилийн хорих ялаар шийтгэжээ.
4.Бар сургагч барандаа бариулдаг
Канадын Онтарио мужийн Саутволд хотын амьттын эздийн холбооны тэргүүн Норман Бавальдад яг ийм явдал тохиосон гэж болно. Тэр өөрөө баранд их хорхойтой бүр хэд хэдэн бартай байсан гэнэ. 2004 онд барны дэргэд зургаа авхуулах гэсэн нэг хүүг бар хазаж гэмтээснээс болон хот даяар бөөн дуулиан болж Саутволдын эрх баригчид аюултай араатан амьтан тэжээх, авч байхыг хориглосон хууль гаргажээ. Гэсэн ч Норман Бавальд хөөцөлдсөөр хуулийг өөрчлүүлж, баруудаа эргүүлэн авч чадсан байна. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа түүнийг барныхаа оромжид хэдэн хэсэг тасдуулсан байхыг олжээ. Эзэн нь хоол өгөхөөр ороход бар нь түүнийг ийн тасчиж хаясан хэрэг.
5.Чонондоо бариулсан эмэгтэй
Чоныг гэртээ тэжээхийг АНУ-д хуулиар хорьдоггүй, тэгээд ч чоно аюулт араатан болохоор хүмүүс ямагт болгоомжилж байдаг амьтан. Пенсильван мужийн иргэн Сандра Пиовезан харин ингэсэнгүй өөрийнхөө чоныг ямагт л өөрийн нь дотно хайртай амьтан, тэгээд ч 10 чонын нэг нь ийм байдаг гэж бодож. Гэвч тэр андуурч, нэг л өдөр өөрийн нь ухаангүй хайртай чоно эзэгтэйгээ тасар татах нь тэр.
6. Хар баавгай номхон амьтан биш
Мөн л Пенсильвани мужийн иргэн Келли Энн Вальц олон төрлийн араатан тэжээх бүхий л төрлийн зөвшөөрөл бичиг баримттай, тэгээд ч бар, арслан, ирвэс тэжээдгийн дотор нэг хар баавгай бий. Мэргэжилтнүүд ч хар баавгайг хамгийн тогтуухан эелдэг амьтан гэдэг. Байгаль дээр ч гэсэн тэр хүнтэй таарахаараа чадлаараа л зугтаахаас биш эргэж дайрах нь бараг үгүй. Гэхдээ л Энний хувьд нэг удаа торонд нь ороход хар баавгай эзнээ урж тасар татсан байна.
7. Дахиад л могой
Огайо мужийн Цинциннати хотын нэг эмэгтэй могойд жигтэйхэн дуртай нэгэн. Уг нь бол эдний муж нь хортой могойг гэртээ хадгалахыг хориглосон ч тэрээр өөрийн хоббидоо хөтлөгдөн гэртээ олон могой байлгадаг байж. АНУ-ын үндэсний баяр хөдөлмөрийн өдрөөр нэг хортой могой нь өөрийн хайртай эзнээ хазаж орхих нь тэр. Могойн хор удаан үйлчилж байсан болохоор эмэгтэй өөрөө явж эмнэлэгт очсон ч эмч нарын хүч үнэхээр хүрэлгүй гурав хоногийн дараа бүсгүй өөд болжээ. Түүний нас барсны дараа хууль сахиулагчид гэрт нь ороход 10 хортой могой, хэд хэдэн том матар, хэвлээр явагч байсан гэнэ.
8. Арсландаа бариулсан эрэгтэй
Дорнод Иллинойсын оршин суугч Ал Эйбелл бараг л бүхэл бүтэн амьтны хүрээлэнтэй нэгэн. Амьтдынхаа торыг гоё сайхан болгож будаж, цэвэрлэж янзалдаг ч энэ бол аюулгүй байдлын баталгаа биш гэдгийг л тэр ойлгоогүй хүн. Нэг удаа Эйбелл амьтдынхаа оромжийг цэвэрлээд хаалгыг нь хаахаа мартсан байна.Арслан яахав цаад тасалгаанаасаа гарч ирээд л наад талыг нь цэвэрлэж байсан эзэн рүүгээ дайрсан байна. Орой нь эхнэр нь ажлаасаа ирэхэд нөхөр нь арслангийн торонд амьсгал хураачихсан, харин арслан сул явж байхаар цагдаа дууджээ.
9. Тэмээнд дайруулсан нь
Тэмээ бол номхон дөлгөөн амьтан, Тэгээд ч баруунд нүдний гэм болсон тэмээ ганц нэгхэн байдаг бол номхон л байж таараа. Амьтны фермийн эзэн 60 настай Пэм Уиверын төрсөн өдрөөр тэмээ бэлэглэсэн байна. Гэтэл тэр нь догшроод сүрэгтэйгээ нийлдэггүй, эзнийхээ хайртай ямааг хэд хэдэн удаа алахаар дайрсан гэнэ. Нэг удаа туугаад явж байхад нь эзнээ тийрснээр амийг нь авч оджээ.
10. Пума ирвэс хүүхэд рүү дайрчээ
Одесс хотын иргэн Эмбер Мишель Кауч америкийн Техас мужид очоод байхдаа гэртээ пума гөрөөс тэжээсэн чинь эрх баригчдаас олон удаа мэдэгдэл авч, торгуулж байж. Түүнд бүр амьтны тор, хашлага хоёр өөр хоорондоо зайтай байх ёстой гэж зааж зааварласан ч тэрээр үл тоомсорлосоор байсан чинь нэг л өдөр гай дайрч дөрвөн настай хүү нь торонд ойртож очиход ирвэс савраараа ганц хамаад торондоо оруулчихссан байна.

0 Сэтгэгдэл
User
эмчилгээний төлбөр нь 50 сая доллар болжээ. Шүүхийн явцад энэ нь 4 сая төгрөг болоод байтал 50 сая $-оос 4 төгрөг болж байга юмуу АНУ шүүх яг төгрөгөөр гэсэн юмуу.
2014.12.24