Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Богдхан төмөр зам”-ыг тавина


Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү “Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв" төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм байна. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглах юм. Улаанбаатар ложистикийн төв нь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийн шинээр баригдах хурдны авто замтай холбох гэнэ. “Богдхан төмөр зам”-ын санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдэх тухайд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрөөс лавлахад тэрбээр "Одоогийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэл, шаардагдах хөрөнгийн тооцоо, техник технологийн асуудлыг шийдэх чиглэлээр холбогдох байгууллагатай нь санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө, ямар тоног төхөөрөмж шаардагдах вэ гэдгийг гаргаад,  мөнгө санхүүг нь шийднэ" гэсэн хариултыг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан