Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Украины Засгийн газар гурван гадаад сайдтай
Украины эрх баригчид тус улсын эдийн засгийг сайжруулах, авлигатай тэмцэхэд үндэсний боловсон хүчнээс гадна олон улсын нэр хүндтэй, сайн мэргэжилтнүүдийн мэдлэг хүчийг ашиглах нь зүйтэй гэж үзэж Засгийн газартаа гадаадын боловсон хүчнүүдийг урьж ажиллуулж байна.
Өнөөдөр Украины Засгийн газрын танхимд Эрүүл мэндийн сайд нь гүрж улсын иргэн Александр Квиташвили, Эдийн засгийн хөгжлийн сайд нь литвийн иргэн Айварас Абромавичус, Сангийн сайд нь АНУ-ын иргэн Наталья Яресько нар болоод байна.
Энэ хүмүүсийг сайдын үүрэгт ажилд томилж, Украины иргэншил олгохдоо Украины ерөнхийлөгч Петр Порошенко “Төрийн удирдлага, авлигатай тэмцэх ажил, санхүүгийн төлөвлөлт, хямралын эсрэг менежмент зэрэгт үндэсний боловсон хүчний зэрэгцээ олон улсын практик хэзээ ямагт хэрэгтэй байсаар ирсэн. Ийм ч учраасгадаадын өндөр мэргэжилтэй энэ хүмүүст украины иргэншил олгох зарлигт гарын үсэг зурж байгаа юм” гэж хэлжээ.
Саяхан бас Украины Засгийн газар гүржийн иргэн Екатерина Згулазег Хуульзүйн дэд сайдын албан тушаалд томилсон байна.
Одоо Украины Авлигатай тэмцэх товчооны даргад хамгийн магадлалтай хүнээр Гүржийн ерөнхийлөгч байсан Михаил Саакашвилиг нэрлэж байна. Уг нь энэ албан тушаалд Гүржийн Хуульзүйн сайд байсан Зураб Адеишвилиг нэрлэж байсан удаатай.
Харин гадаадын иргэдийг Засгийн газрын бүрэлдхүүнд, өндөр албан тушаалд томилж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаагаа украины зарим мэргэжилтэн шинжээчид бичиж байна.

0 Сэтгэгдэл