Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Шинэ жил ба хуучирсан бэлэг


Шинэ он солигдох мөч ойртсоор. Хаа сайгүй л шинэ жил хэмээх баярыг тэмдэглэж, түүгээр амьдраад эхэлчихэж. Фейсбүүк хуудсаар аялж яваад ээжүүдийн группээс нэгэн зар олж харлаа. “Хүү маань сургуулийн шинэ жилдээ орчихоод иртэл бэлэг дотор байсан ундаанаас хор гарлаа” хэмээн бичээд зураг оруулжээ. “Любимый сад”  хэмээх нэртэй хойд хөршөөс орж ирдэг энэ ундаа жимсний шүүснүүд дундаа л тетрапак савлагаатай дээд зэргийн чанартайд тооцогдох учраас хүүгийн бэлгэнд ирж. Хүүгээ ангийнхнаас нь хоцроохгүй гэсэндээ чамгүй мөнгө төлсөн ээж нь ч бэлгэнд нь хийжүүлсэн, үнэ хямд ундаа хийчихээгүйд нь баяртай байв. Гэтэл ундааг задалтал тоорын зураг бүхий ундаа хар саарал өнгөтэй, дороо том том тундастай байсан гэнэ. Гайхаад үзтэл хугацаа нь аль хэдийн түрүү онд дууссан байжээ.


Олон хэлбэл улиг

Уг нь “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн тавдугаар зүйлд “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүй шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэхдээ энэ хуулийн заалт өнөөдөр амьдрал дээр биеллээ олж байна уу гэвэл мэдээж үгүй.

Томоохон супермаркетууд болон зарим сүлжээ дэлгүүрүүд гээд бараагаа өөрсдөө бие дааж импортолдог байгууллагуудын хувьд аливаа баяр “том хөдлөх” боломж олгодог. Учир нь, хугацаа нь дуусах дөхсөн, хэдэн жил дамнаж агуулахдаа хэвтсэн бараануудаа бэлэг болгож боогоод хүүхэд өгдөг нь аль хэзээ батлагдчихсан үнэн. Тийм ч учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баяр дөхөхөөр л үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт явуулдаг ч нийслэл даяар тархан байрласан дэлгүүрүүдийг бүгдийг хянах хүч, хүрэлцээ байхгүй. Тэдэнд баяр бүрээр хэлдэг үг бий. “Хэрэв хугацаа нь дуусч, чанар нь муудсан бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа дэлгүүр байвал бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллагаас дэлгүүрүүдэд шалгалт хийж байгаа” гэсэн үгээр хэрэглэгчдийн амыг таглах тэдний үг одоо улиг болжээ.

Үнэгүй бэлэг

Баяр дөхсөнийг далим­дуулж телевизийн суваг бүрийг эзэмших байгууллагуудын өрсөлдөөн нэмэгджээ. ТВ-9 телевизийн өглөөний нэвтрүүлгээр нэгэн том сүлжээ дэлгүүрийн менежер ярьж байна. Тэрээр “Манай дэлгүүр 2900 төгрөгөөс дээш үнэтэй бэлэг худалдаалж байна. Бүх бэлэг бэлэгтэй. Тухайлбал, 2900 төгрөгөөр бэлэг авсан хүнд үлгэрийн ном, 10 мянган төгрөгөөс дээш бэлэгт япон аяга бэлэглэнэ. Үлгэрийн номны зах зээлийн үнэ 1000-2000 төгрөг, аяга 5000. Зуугаас дээш бэлэг бөөнөөр нь авсан хүний бэлэг бүрийн үнээс 1000 төгрөг хөнгөлнө” хэмээн ярилаа.  Бодлоо, 2900 төгрөгийн бэлэг зуун ширхэгийг авбал бэлэг тус бүрээс 1000 төгрөг хасуулна. Дээр нь бэлэг бүртээ 2000 төгрөгийн үлгэрийн ном бэлгэнд авна гээд бодохоор би худалдан авалт хийх биш харин ч хожих нь. Дээр дурдсанаар нөгөө л нэг чанар нь муудаж, хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхсөн бараагаа тал үнээр нь ч гэсэн мөнгө болгож, эргэлтэд оруулах арга. Аливаа худалдааны байгууллагын цаад утга нь ашиг олох байтал үйлчлүүлэгчдэдээ үнэгүй бэлэг өгөөд бас 100 төгрөгийн алдагдалтай ажиллана гэж үгүй баймаар.

“Тэсэрдэг” чихрийг хатуу анхаар

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторын 6726-6729 тоот сорилын дүнгээр БНХАУ-аас импортлогдож буй зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох “бөгжтэй” болон “тэсэрдэг” чихэрт нян судлалын шинжилгээ хийжээ. Шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолтой байс­наас гадна химийн шин­жил­гээгээр зарим улсад хо­риглосон болон хүнсэнд хэ­рэг­лэхэд зөвшөөрөгдөх хэм­жээ шаарддаг, ходоодны хям­рал, харшил арьсны тууралт үүсгэж болзошгүй орц орсон гэдэг нь тогтоогдсон. Тиймээс хүүхдүүдийн идэх дуртай, сонирхлыг нь татдаг “тэсэрдэг” чихэр болон БНХАУ-аас им­пор­тоор орж ирдэг бүтээг­дэхүүн хүүхдийн чинь бэл­гэнд байвал эцэг эхчүүдээ ан­хаа­­ралдаа авч холбогдох га­зарт нь мэдэгдэх хэрэгтэй байна.

Шинэ үнэ но-той

Гэрийн ойролцоо байр­лах нэгэн хүнсний сүлжээ дэл­­гүүр баярын хямдрал хэмээн импортын голдуу ба­раа­нууддаа шинэ үнэ өгч, амралтын өдрөөр л энэ үнээрээ зарна хэмээн сен­саац тарьснаар хавийн хүн өдөржин урт дараалал үүсгэв. Хүнсний бараанд агуулах чөлөөлөх худалдаа зарлах болсон нь бас л шинэ үзэгдэл аж. Бас л барааны чанар, хугацаатай холбоотой сэжиг батлагдах нь тэр.
Дахиад л бодлоо, импор­тын барааг буцаах аргагүй учраас хугацаа нь дуусах дөхөхөөр далд оруулах гэсэн худалдааны байгууллагуудыг яалтай. Тиймээс хэл үггүй дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаж авсан нь дээр баймаар. Сүүлийн үед ундаа, чихэр, печень гээд дэлхийн стандартад дөхсөн бараа бүтээгдэхүүн гаргахаар үндэсний үйлдвэрлэгчид маань чармайж ажилласаар л байна. Буух эзэн, буцах хаягтай гэдэгчлэн дам дамаа дамжсан хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн дүүрэн бэлэг дундаас дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарын хариуцлагыг үйлдвэрлэгчидтэй нь тооцож импортын барааны хувьд эрсдэл үүрээд л гаслаад үлдэхэд хүрнэ гэдгийг хаа хаанаа мэдрэх цаг болсон.

Сургуулийн ойр орчимд зарж, борлуулж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жаг­саалт бий. Түүнд хийжүүл­сэн ундаа, хиам, хагас бо­ловсруулсан бэлэн бүтээг­дэхүүн зэргийг багтаасан байдаг. Хүүхдийн биед хэр хохирол учруулах эсэхийг нь шинжилгээний үндсэн дээр тогтоосон. Тиймээс юу юунаас илүү эцэг, эхчүүд хүүхдийнхээ бэлгэнд орсон бүтээгдэхүүнийг шалгаж, нягтлах нь л гарч болох хүндрэлээс аврагдах хамгийн дөт гарц юм. Ууттай бүхэн бэлэг биш ажээ. Харин ч уутанд хийсэн хорыг хүүхэддээ худалдаж авч өгөхөөс сэргийлэх нь таны эрхэм үүрэг болжээ.

0 Сэтгэгдэл
Neg l hew mAyag neg l dvr torh
Yvrop on toolol Mongol noloolj chadahgui shuu dee? bid Azi toololooroo yavah ystoi shuu dee/?
Хамгийн их уншсан