Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Баянгол дүүргийнхэн 135 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно


Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч энэ нь ачааллаа дийлэхгүй, хүчин чадлаасаа хоёроос гурав дахин ачаалалтай ажилладаг. Иймээс шинээр нээгдсэн Эрүүл мэндийн төвд 20 ортой хүүхдийн тасаг нээгээд буй. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулж энэхүү тасгийг нээсэн байна. Том хүний тас­гаас ачаалал багатай дөр­вөн тасгийг сонгон авч, тус­гаар­лан, ор, эд хогшил, до­тоод тохижилтыг нь тойр­гоос сонгогдсон гишүүд  цалин­гаа­раа шийдэж өгсөн гэнэ. Ин­гэс­нээр хүнд өвчтэй хүүх­дүүд­дээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдсэн юм. Тус тасаг нээгдээд ердөө арав хонож байгаа ч одоогийн байдлаар нийт 190 хүүхэд хүлээн авснаас 50 гаруй нь хэвтэн эмчлүүлээд байна. 

Энэ нь өвлийн улиралд хүүхдүүд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчинд өртөх тохиолдол илүү их гардагтай холбоотой гэдгийг эмч нар хэлж байна.  
Баянгол дүүргийн долоо­дугаар төвийг 135 ортой хүүх­дийн эмнэлэг болгохоор төлөв­лөн бэлтгэл ажлаа хан­гаж байгаа бөгөөд тойр­гоос сонгогдсон гишүүд хөөцөлд­сөний үр дүнд засвар хийх санхүүжилт болон үйл ажил­лагааных нь зардал, эмч, ажилтнуудын цалинг 2015 оны төсөвт суулгажээ. Ингээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийснээр дүүргийнхээ нийт хүүхэд багачуудад бүрэн хүрч үйлчлэх боломжтой болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан