Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн банк монголд 1.08 тэрбум ам.долларын өрийн санхүүжилтээ шийдэхийг сануулав


Дэлхийн банк манай улсын эдийн засгийн тоймыг гаргалаа. Тус банкны эдийн засагчид  Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж хямралыг гэтлэх оновчтой бодлого нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Уг тоймд өндөр инфляц иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг сэгсэрч худалдан авах чадвар, эрэлт буурч эдийн засаг зогсонги байдалд орсон хэмээн дүгнэв. Ийнхүү эдийн засаг зогсонги байдалд орсноор урсгал тэнцлийн алдагдал буурсан байна. Нөгөө талаас эдийн засгийн идэвхжил буурсан тул инфляцын дарамт буурах хандлагатай болсон гэжээ. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр буй.

Дэлхийн банкны эдийн засагчдын судалгаагаар сүүлийн гурван жилд урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байж. Харин өнөөдөр эдийн засаг зогсонги байдал орсон тул урсгал тэнцлийн алдагдал энэ онд 11 хувьтай гарах төлөв бий. Мөн гадаадын хөрөнгө оруулалт болон манай улсад орж ирэх мөнгөн урсгал дорвитой сэргэж чадахгүй байгаа тул он дамжсан төлбөрийн тэнцлийн алдагдал ирэх онд ч үргэлжлэх нь.  Иймд  ирэх онд эдийн засгийн хямрал үргэлжилж уул уурхайн салбар уналтад орсон хэвээр байна гэж дүгнэлээ.

Үүнээс гадна манай эдийн засагт банкны систем хөрөнгө санхүүгийн системийн 95 хувийг бүрдүүлдэг. Гэтэл энэ онд банкуудын зээлийн чанар муудах, эрсдэл хуримтлагдах шинжтэй болсон гэж Дэлхийн банкны тайланд дурджээ. Тэгээд банкны системийн хяналт, шалгалтыг улам чангаруулж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж  санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал гэж онцлов. Дэлхийн эдийн засгийн орчин, нөхцөл байдал манай эдийн засагт тулгараад буй хямралт байдлыг  улам даамжруулах эрсдэлтэй гэдгийг анхаарах ёстойг зөвлөв. Тухайлбал, манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэс төмрийн хүдэр, газрын тос, хайлуур жонш гээд ашигт малтмалын үнэ ханш цаашид өсөхгүй буурах шинжтэй байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах ч төлөв бий.   
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  Жеймс Андерсон “Эрх баригчид Монголын эдийн засгийг тогтворжуулах оновчтой бодлого хэрэгжүүлэхэд амаргүй, цаг хугацаа шаардах хэдий ч цаашдаа тодорхой бус байдлыг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой байдлаа сэргээхэд чухал нөлөөтэй байх болно” гэжээ. Мөн тэрээр “Дэлхийн банкны зүгээс Засгийн газрын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үнэн, бодит үнэлгээ болон тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэмтгий, бүтээлч байдлаар ший­дэх гэсэн аливаа оролдлогыг бүрэн дэмжинэ. Дэлхийн банк  бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн” гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли “Бодлого боловс­руу­лагчид юуны өмнө төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх замаар он дамжсан төлбөрийн тэнцлийн хүндрэлийг аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай” гэсэн зөвлөгөө өглөө. Ингээд  төсөв, мөнгөний хатуу бодлогууд нь ирээдүйн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үндсэн арга хэрэгсэл байна гэв. Үүнээс гадна дэлхийн банкны эдийн засагчид Монгол Улс 2011 оноос хойш орж ирэх мөнгөн урсгал огцом нэмэгдэх үед эдийн засаг, төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлсэн нь өнөөгийн хямралт байдалд хөтөлсөн гэдгийг онцолжээ. Өөрөөр хэлбэл мөнгөн хуримтлал үүсгээгүй, орж ирсэн бүх мөнгөө халамж хэлбэрээр тараасан нь алдаа байсан юм. Энэ нь нэг ёсондоо уул уурхайгаас бараг бүрэн хараат болж манай эдийн засагт “Голланд өвчин” туссаны илрэл гэв.

Дэлхийн банкны эдийн засагчид Монголбанк  бодлогын хүүгээ чангалсан, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт банкаар дамжуулан нийлүүлсэн мөнгөө алгуур татан авч алхамыг дэмжихээ илэрхийлсэн.  Мөн банкны активын чанарт эрсдэл учирж магадгүй тул  төв банкнаас банкуудад тавих хяналт, шалгалтыг сайжруулсан, зохистой харьцааны зарим үзүүлэлтүүдийг үргэлжлүүлэн чангатгасан зэрэг  бодлого нь цаг үеэ олсон хэмээн дүгнэж байна.
Төсвийн орлого энэ онд нэг наяд төгрөгөөр тасрах төлөв бий. Засгийн газар төсвийн орлогыг өмнөх жилүүдээс илүү бодитой төлөвлөж, дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулж  төсвийн алдагдлыг Төсвийн тогт­вортой байдлын хуулийн хязгаарт ний­цүүлэхийг  зөвлөсөн аж.  Ялангуяа, Мон­гол Улсын Засгийн газар 1.08 тэр­бум ам.долларын гадаад өр, зээ­лийн төлбөрийг 2017-2018 онд төлнө. Иймд уг өр төлбөрийг хэрхэн төлөх санхүүжилтийг одооноос төлөвлөх ёстой гэдгийг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан