Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2015 онд Оросын эсрэг авах хориг арга хэмжээний маш нууц төлөвлөгөө


Украины хэрэг явдалтай холбоотойгоор Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Оросын эсрэг эдийн засаг, улс төр, соёл, спортын хориг арга хэмжээ аваад байгаа. Оросын эдийн засгийг доройтуулан ард иргэдийг ядууралд оруулж, уур бухимдлыг нь төрүүлээд Украинтай адил хувьсгал, төрийн эргэлт гаргуулах Путиныг түлхэн унагаж, Гаагын олон улсын шүүхээр оруулж бүх насаар нь хорих ял оноох зорилготой гэдгээ өрнөдийнхөн нуухгүй байгаа. Гэвч оросууд туйлын зөрүүд гөжүүд хүмүүс гэдгээ харуулан Путин, Оросын Засгийн газрыг муулах тусам улам ихээр дэмжиж, Путины рейтинг одоо 80 хувь даваад байна. Иймд одоо авч байгаа хориг арга хэмжээн дээр нэмээд дараа жилээс эрс хатуу, супер дарамттай шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. Ийм арга хэмжээ авбал ямар ч зөрүүд, гөжүүд Иван тэсгэл алдаад Володя ахын эсрэг хувьсгал гаргах юм гэнэ. Энэ маш нууц төлөвлөгөөг хакеруудын “Ай лав Раашиа” бүлэглэл Америкийн төрийн департаментын серверээс хулгайлан авсан байна. Ингээд уншигч танд Оросын эсрэг дараа жил авагдах хориг арга хэмжээний маш нууц жагсаалтыг хүргэе.

1.    Англи хэлээр америк ардын хараал “fuck” гэдэг үгийг орос хүн ашиглахыг хориглох. Европ, Америкт ийм хараал хэлсэн оросын иргэдийн нэн даруй баривчлан 10 хүртэл жил хорих ял оноож байх.
2.    Америк ардын хоол  “халуун нохой”, Гамбургийн хачиртай талхыг Орост үйлдвэрлэх, хүмүүс нь идэхийг хориглох. Гадаад яваа орос хүн идэж байхыг харвал нэн даруй Америкийн Төрийн департаментад мэдэгдэн торгуулах.
3.    ОХУ-тай хил залгаа улсуудыг хил залгахыг хориглон нүүлгэж АНУ-тай хил залгаа болгох.
4.    Гадаад суугаа Оросын элчин сайдуудыг ажлаа муу хийж байгаа тул сарын цалингийн 20 хувиар гурван сарын турш торгох. Ялангуяа Оростой хиллэдэг, дээр нь Оросыг дэмжиж байгаа Хятадтай хиллэдэг Монголд суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизовыг сарын цалингийн 40 хувиар торгох.
5.    Дэлхийн бүх улсуудыг Орос хэлээр ярихыг хориглох. “Украин хэл сурж Путиныг унаган Порошенког дэмжье” хөдөлгөөн өрнүүлэх.
6.    Монголчуудыг “п” үсгээр эхэлсэн хараалын үг хэрэглэхийг хориглон оронд нь бүгд “ф” үсгээр эхэлсэн хараал хэлдэг болгохыг Монгол суугаа элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллд үүрэг болгох.
7.    Оросын шатдаг хий, газрын тосыг боловсруулах, бензинийг ашиглахыг хориглох. Монголд угаарын хий, аргалаар ажилладаг хөдөлгүүр, машин нийлүүлэх.
8.    Оростой бүх төрлийн бизнес хийхийг хориглох уриалгыг хүлээн авахгүй байгаа тул Монголын “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам”-ыг хаах.
9.    Америкийн Төрийн департаментын наймдугаар хэлтсийн дөрөвдүгээр орлогчийн тушаалыг үл харгалзан Путинтэй харилцаагаа таслахгүй байгаа Назарбаевыг огцруулах, Лукашенког дүүжлэх.
10.    Монголын Ерөнхийлөгч Элбэгдоржид орос хэлийг мартах тушаал өгөх.
11.    Крымийн хойгийг газрын зураг дээр харуулахыг болиулах. Америкийн дунд сургуулиудад байгаа дэлхийн газар зүйн зурагтай бүх номыг хураан авч Крымийн хойгогүй ном өгөх. Крым гэдэг үгийг хэрэглэсэн хүнийг Оросыг, Путинийг дэмжигч гэж үзэн шийтгэж байх.
12.    Путин жүдогоор барилддаг тул цаашид түүнийг болон түүгээр дамжуулан Оросыг дэмжихийг зогсоохын тулд Синзо Абэд жүдо барилдааныг хориглох зааварчилгаа өгөх. Жүдог түр хугацаагаар хаавал хариуд нь Курилын арлуудыг өгөх.
13.    Путин Амар мөрний барыг хамгаалах хөтөлбөрийг дэмжиж байгаа тул хятадын хулгайн анчдад хөлс амлаж Орост байгаа бүх барыг буудуулах. Бартай хамт тогоруу буудвал шагналыг хоёр нугалж өгөх.
14.    Сибирийн хүйтэн агаар АНУ-ын дуулгавартай түнш улсуудыг дайрч ард иргэдийг нь дааруулж байгаа тул нөхөн төлбөр шаардуулах. Өгөхгүй гэвэл агаарын урсгалыг зогсоож Калифорни мужаас дулаан чийглэг уур амьсгал хөнгөлттэй үнээр нийлүүлэх.
15.    Орост очиж олноор ажил хийж байгаа тажик, киргиз, узбек иргэдийн Америкийн виз авах эрхийг нь бүх насаар нь хориглох.
16.    Орос, Путины шууд бус сурталчилгаа болж байгаа тул дэлхий даяар хүрэн, хар, цагаан гээд бүх төрлийн баавгайн тоо толгойг цөөлөх.
17.    Украины үндэсний яруу найрагч Тарас Шевченког 19 дүгээр зуунд Орост амьдарч, дийлэнх зохиол бүтээлээ орос хэл дээр туурвиж Путиныг дэмжисний төлөө зохиогчийн шагналыг нь хасах.
18.    Холливудын киног Орос болон түүний хамсаатан орнуудад гаргахыг зогсоох.
19.    Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт бус харин Бандерагаар толгойлуулсан украинчууд ялсан тухай баримтыг дэлгэн түгээх. Жуков маршалын жинхэнэ нэр Жуковенко байсныг оросуудад тайлбарлан цээжлүүлэх. Гитлерийг үнэн хэрэг дээрээ орос хүн байсан тухай материалыг дэлгэх. Сталинградын тулаанд америкийн тэнгисийн явган цэрэг, украины партизанууд, английн сэтгүүлчид байлдан ялсан гэдгийг сурталчлах.

Манай хойд хөршийн эсрэг иймэрхүү арга хэмжээ авахаар зэхсэн байна.

0 Сэтгэгдэл
энэ ч нэг жилийн дараа харахад нээрэн бас үндэстэй л юм байна. барууныхан хөгийн сэтгэхүйн ядууралд орсон юм биш үү. нөгөө их 8-ын уулзалт дээр Пути" Та нар дотор стратегич хүн надаас өөр алга. харин бүгд тактиктай юм" гэж хэлсэн гь яг онож хэлсэн юм биш үү
зочин гээд бичсэн нөхөр эбийгийн барууны анугийн бууны нохой чи өөрөө далд орвол таарна. тэр ану авгайтай нь цуг оймсдвол таарна
Ёоол арай арай тийм том гүрний хориг ийм доод түвшинд тавигдах уу хараалыг нь болиулахчиг шиг... ЭХ СУРВАЛЖИЙГ ЧИНЬ ҮЗЬЕ хаана ямар сайт ийм мйа л тавиад бна
Ene medeeg bichseen hun uhvel taarna. Unshij bgaa mongolchuudiigaa doromjilson bna.
ooriigoo bayasgasan xoorxon yum bolj dajgvi ee
Шар хаднаас галзуурсан Монгол сурвалжлагч бичсэн юм уу даа.
Хөөрхөн хошигнол байна Хэ хэ хэ
sogtuu baihdaa bichsen yumuu
teneguud hiih yumaa olj yadah yumaa iim teneg yaduu yum bichihee bolimoor yumaa
galzuu hvnii teneg bichver
Tenegyyd.Ene khudlaa shou bna.
Хамгийн их уншсан