Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос улстөрийн сөрөг намын үйл ажиллагааг хориглолоо

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх улстөрийн намын үйл ажиллагааг хориглох тухай шийдвэр гаргасан байна. Энэ нь 1948 онд Үндсэн хуулиа баталснаас хойш анх удаагаа улс төрийн намын үйл ажиллагааг хориглосон шийдвэр болж байна.
Үндсэн хуулийн шүүхийн 9 гишүүний найм нь тус улсын сөрөг хүчин болох умард солонгосын дэглэмийг талархдаг үзэл бүхий Хөгжил дэвшлийн нэгдсэн намын үйл ажиллагааг зогсоохоор санал өгчээ. Энэ нам 300 суудалтай парламентад 5 төлөөлөлтэй юм.
Тус намын гишүүдийг Засгийн газрын эсрэг яриа хэлэлцээ хийж байсан хэмээн сэжиглэж баривчилсны дараа БНСУ-ын Хуульзүйн яамнаас энэ намын үйл ажиллагааг зогсоох өргөдлийг Үндсэн хуулийн шүүхэд өгсөн юм байна.
Баривлагдсан хүмүүс нь ч Умард Солонгостой дайн эхлүүлсэн тохиолдолд Засгийн газрыг унагаахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байснаа хүлээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан