Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Өөрсдийнхөө талд байлдсангүй гэж Лалын улс 100 дайчныг цаазалжээ
“Лалын улс” алан хядагч зэвсэгт бүлэглэлийнхэн өөрсдийнхөө талд байлдалгүй зугтаахыг оролдсон гэж гадаадын 100 гаруй зэвсэгт дайчныг цаазалжээ хэмээн РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Тэднийг сирийн Ракка хотод байрладаг зэвсэгт бүлэглэлийн албан байрнаас зугтаахыг оролдсоны нь дараа цаазалсан гэнэ. Энэ зэвсэгт бүлэглэлийн бүрэлдхүүнд орон байлдаж явсан ямар улсын сайн дурынхныг ийн цаазалсан нь одоогоор тодорхойгүй байна.
“Лалын улс”-ын бүрэлдхүүнд орж байлдаж байгаа гадаадын сайн дурын цэргүүд Сири дэх дайны бодит байдлыг ойлгож эхэлж байна хэмээн Британийн хэвлэл үүний өмнө бичиж байсан юм. Энд францын гурав, герман, белгийн тус бүр хоёр дайчин Башар Асадын дэглэмийн эсрэг байлдаж байгаадаа сэтгэл гутарч гэртээ харихыг хүсч байгаагаа хэвлэлд ярьсан байсан юм.

0 Сэтгэгдэл