Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийг төрөлжүүлэхийг Оросын бизнес эрхлэгчдэд уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо томоохон бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ эдийн засгийг төрөлжүүлэхэд оролцохыг тэдэнд уриалаад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

“Бид хүнд хэцүү сорилттой тулгараад байна, хөгжлийнхөө амаргүй үеийг бид даван туулахаас аргагүйд хүрч магадгүй. Үүнийг бид хийж чадах нь тодорхой бөгөөд түүгээр ч барахгүй сүүлийн 15-20 жилийн хугацаанд манай эдийн засагт тулгарч байгаа гол асуудлыг шийдэхийн тулд, чухамдаа эдийн засгийг төрөлжүүлэхэд нөхцөл байдлыг ашиглаж чадна. Байгаа нөөцөөрөө зөв хөрөнгө оруулалт хийх шинэ орон зай бий болгох ёстой гэдэг нь тодорхой байна” гэж Путин хэлсэн байна.

Түүний хэлснээр, үүний тулд зайлшгүй ийм нөөцтэй байхаас гадна төр тусалж чадна гэдэгт итгэлтэй байх ёстой.

“Ийм уулзалт явуулахын гол ач холбогдол нь төр бизнесийнхний дэмжлэгийг, бид бүгд бие биеийнхээ дэмжлэгийг мэдрэхэд оршино” гэж Путин бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй уулзахдаа хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины томоохон бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтад тус улсын 41 компанийн төлөөлөгчдийг урьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан