Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рублийн ханш унаад хөдөлмөрийн цагаачид нутаг буцаж эхэлжээ

ОХУ-д рублийн ханш унаж эхэлснээр орост ажиллаж байсан хөдөлмөрийн цагаачид нутаг буцаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ орост хөдөлмөрлөж байгаа гадаад иргэдээс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн орос хэлний төлбөртей шалгалт авах болсон нь ч бас нөлөөлж байгаа гэнэ.

“Цагаачид Оросыг орхиж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар цагаач ажиллагсдын 25 хувь нь шинэ жилийн баярын дараагаар нутаг буцах юм уу, өөр улсууд руу явахаар төлөвлөж байна” гэж Орост цагаачлагчдын холбооны тэргүүн Мухаммед Амин баасан гарагт “Интерфакс” агентлагт мэдэгджээ.
Түүнийхээр бол үүнд хоёр зүйл нөлөөлж байгаа гэнэ. Рублийн ханш суларч байгаа болон, дараа оны эхнээс хөдөлмөр эрхлэгч цагаачдаас орос хэл, оросын түүх, хууль зүйн мэдлэгийн шалгалт авах болсон явдал гэж тэр онцолжээ.

“Тажикийн хөдөлмөрийн цагаачид” байгууллагын тэргүүн Каромат Шарипов ч бас Тажикстаны олон ажилчин Оросоос явах гэж байгааг баталсан байна. “Асуудал ганцхан рублийн ханштай ч холбоотой биш. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шалтгалт авах шаардлага тавьж байгаа нь олон хүнд дарамт болж байна” гэж Шарипов хэлжээ.
Цагаачдаас ийм шалгалт авахад 30 мянган рублийн төлбөр нэхэж байгаа нь рублийн ханш унаж байгаа ийм үед  ажил хөдөлмөр эрхэлж амь зуулгаа залгаж байгаа олон хүнддарамт болж эхэллээ гэсэн байна. Тажикстаны олон хүн гадаад оронд хөдөлмөр эрхлэхийн тулд эх орондоо зээл тавьж ирсэн гэж тэр онцолсон байна.

0 Сэтгэгдэл
orosyyd odoo yed bysad orontoi xartsaxgyogeer xol yavahgyi gedgee medmeer um
ОРОС ОРОН МӨХӨЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.БИДЭНД АШИГТАЙ.
mongold ochoo mongolchuudiin ihenh solongos amerikd yavsan ezgui shahuu tom nutag hungui baigaa tavtai moril uuliinhaan ugaasaa bid adilhan nuudelchinguud
TADJIKUUD ISLAMIIN ULSAD OCHIJ BAILDAHAD L BAYJIH BAILGUI DEE
Шаацгаа
Оросын туух гэж байдаг юм уу Орос улс гэж Монголчуудын газар нутагт амьдарч байгаа славянчууд орос гэдэг уг чинь Улус гэсэн галигаар бичигдсэн Монголчуудын байгуулсан улс харин Киевийн улс чинь жинхэнэ улс шуу дээ оросын туух гэж монголчуудын туух
oros uls gancaaraa busdaas tasraad hol yavahguidee Putin orsiig bucaaj negtgeh bodol n butehgui bolovuu
Монгол ч гэсэн ингэвэл
Хамгийн их уншсан