Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
“Хүслийн шинэ жил” баярын арга хэмжээ болно

2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12.00-13.00 цагт  монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Хүслийн шинэ жил” баярын арга хэмжээ болно. Тус арга хэмжээгээр дугуйланд суралцагч урлаач, авъяаслаг хүүхдүүдийн  баярын концерт,  оны шилдэг урлаач суралцагчдыг шалгаруулна.

Хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн авьяасыг нь мэргэжлийн чиг баримжаатай хөгжүүлж тодорхой түвшиний мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх гар урлалын болон техникийн бүтээх туурвих хүсэл, хүсэл эрмэлзлэл ур чадвартай болгохыг эрхэм зорилгоо болгосон МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ нь  тэднийг амьдрах ухаанд сургах бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлж ирээдүйн авьяаслаг уран бүтээлч инженер техникийн ажилтан болох суурь мэдлэг чадварыг эзэмшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхэд багачуудаа дэмжиж тэдний авьяасыг хөгжүүлэхийн төлөө санаа тавьж хичээл зүтгэл гаргаж байдаг сайн санаат иргэн, байгууллага бүртэй бид хамтран ажиллахыг чухалчилдаг.

Тус төвд 1000 гаруй хүүхэд багачуудад уран зураг, хүүхэлдэйн бэлэг дурсгал, шүрэн урлал, сийлбэр, сүрлэн наамал, баримал, хайчилбар, арьсан урлал, хувцас дизайн, авто машины загвар зохион бүтээх, онгоцны загвар зохион бүтээх, автоматик электроник зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулж багш, ажилчид хүүхдийн төлөө амжилттай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан