Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Спортын сэтгүүлчид Цэцээ гүн оргилыг эзэллээ



Хүн төрөлхтөний бэлэг тэмдэг болсон зуны олимпын 30 дугаар их наадам эхлэхэд 61 хоног үлдээд байна. Энэ цаг мөчид Монголчууд Лондон-2012 олимпын наадамд амжилт гаргаж, Бээжингийн олимпын амжилтыг давтаж, улмаар медалийнхаа тоог ахиулаасай гэж хүсч буй. Тэдний нэгэн адилаар Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо Лондогийн олимпод оролцох Монголын Олимпын шигшээ багаа дэмжье уриан дор нэгдэж Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг эзэллээ.
Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд өчигдөр өглөө эртлэн Драмын театрын үүдэнд цуглацгаасан юм. Очих газар, хүрэх оргил Цэцээ гүн болохоор сэтгүүлч нөхөд маань нэгнийгээ шамдуулж хурдхан л оргилоо эзлье гэж сэтгэл шулуудав. Биднийг авч явах автобус ч бэлэн болсон байлаа. Бүгд бие биенээ бүртгэж автобусандаа сууснаар 10:00 цагийн орчимд хөдлөв.
Хаврын хуурайшилтын үе эхэлсэн болохоор Цэцээ гүн рүү аврихыг БОАЖ-ын  сайд Д.Цогтбаатар хоригложээ. Гэсэн ч сэтгүүлчид хэзээний л үүнийг зохицуулж орхиж. Богд уулын Түр хурхын амаар гарах зөвшөөрөл авсан байв. Байнга л ажил ажил гэж завгүй гүйлддэг сэтгүүлчид нэг өдрийг өөрсөддөө зориулж Түр хурхын амаар Цэцээ гүн рүү дайрлаа. 13:00 цагт хөдөлсөн бид замдаа спортын сонин хачныг хуучилж явсаар 16:00 цагийн орчимд Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг эзэлсэн юм. Энэ аялалд өдөр тутмын сонин хэвлэлд ажилладаг, ажиллаж байгаа нөхөд маань оролцсон юм. Гэхдээ үеийн сэтгүүлчид ч байсан гэдгийг дурьдах хэрэгтэй байх. Мэдээж спортын төрөлжсөн “Таван цагариг” сониныхон, Боловсрол, NTV, ТВ9 телевизийнхэн байсан бол сонин, сайтаас өдөр тутмын “Ардчилал” сониныхон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөн өдөр тутмын “Зууны мэдээ”, Үндэсний шуудан, Өдрийн шуудан, ASSA.mn, Шууд.мн, News.mn зэрэг сайтынхан оролцсон. Нийтдээ 30 гаруй хүн энэ аялалд оролцсон юм.
Аялалын багийнхны хувьд их спортын дэмждэг баг тамирчдаараа ялгарч, спортын талбар дахь сонин хачиныг хуучилж явсан.
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр энэ аялалд оролцож, өөр тулгарч байсан сонин хачнаасаа хуучилж, нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Харин энэхүү аяллыг маань үндэсний үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр” компани ивээн тэтгэсэн юм. Энэ аялалыг зохион байгуулсан Спортын сэтгүүлчдийн холбоо,  “Мах импекс”, “Талх чихэр” компанийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Монголын олимпын баг тамирчид Лондонгийн олимпоос олон медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулах болтугай. 
Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан