Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Ази 2015 онд дэлхийн онлайн худалдааны хамгийн том зах зээл болно

Ирэх онд Умард Америкийг Ази ардаа орхиж, 7,6 тэрбум долларын борлуулалт хийн дэлхийн хамгийн том онлайн зах зээл болно гэж Лондонд төвтэй “Economist Intelligence Unit” бизнесийн чиглэлээj зөвлөгөө өгдөг байгууллагын судалгааны тайланд бичжээ.

Тус байгууллагын тооцоолсноор, Азийн онлайн худалдааны борлуулалт ирэх онд 4,6 хувь, Умард Америкийнх 2,5 хувь, Европынх 0,8 хувиар өснө.

Эх газрын Хятад, Хонконг, Тайвань, Макао, Энэтхэг, Япон, Сингапур болон Өмнөд Солонгосын 5500 эмэгтэйг хамруулсан судалгаанд тулгуурлан уг тайланг гаргажээ. Тэдний 43 хувь нь удирдах албан тушаал хашдаг хүмүүс байсан аж.

Хятад эмэгтэйчүүдийн 69 хувь нь онлайн худалдааг сайшаасан бол, 63 хувь нь өдөрт багадаа нэг удаа онлайнаар юм худалдаж авч, онлайн үйлчилгээг ашигладаг гэсэн байна.

Харин тэдний 30 хувь нь өдөрт нэг буюу үүнээс олон удаа онлайн худалдааны цахим хуудсууд руу ордог гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан