Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин: Баавгай тайгадаа тайван суугаад байвал түүнийг оролдохгүй байх юм уу? Заавал оролдоно. Баавгайг шууд л гинжлээд дараа нь шүд, хумсыг нь суга та


ОХУ-ын Ерөнхийлөгч Путин жил болгон Оросын болон бусад орны сэтгүүлчидтэй уулзан асуултад нь хариулж Дэлхийн ба ОХУ-ын улс төр, эдийн засгийн талаарх байр сууриа тайлбарладаг. Энэ жил болсон уулзалт 190 минут үргэлжилсэн бөгөөд Путин 39 асуултанд хариулжээ.
Хэвлэлийн бага хурал нь Украины хэрэг явдлаас болж Өрнөдийн зүгээс Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний үр дагавар, Оросын эдийн засгийн хэтийн төлөв, Өрнөд ба Оросын харилцаа, Оросын явуулж байгаа улс төрийн бодлогыг хамгийн ихээр сонирхов.
Путины өгсөн хамгийн сонирхолтой зарим тайлбар, хариултуудыг уншигч танд хүргэе.

Эдийн засгийн хямрал нь Крымийг нэгтгэсний төлөөс, шийтгэл мөн тухай асуултад өгсөн хариу:
-Хямрал бол Крымийн төлөөс бус харин улс үндэстэн, иргэншилийн хувьд өөрийгөө хамгаалах гэсэн зүй ёсны хүслийн төлөөс. Ямар ч асуудлаар, биднийг юу ч хийсэн ямагт эсэргүүцэл, тэмцэлтэй бид тулгарч байна. Спортын баяр наадам, Олимпын тоглолтын бэлтгэл үеийг жишээ болгож татья л даа. Манай түншүүд Сочи дахь Олимпын тоглолтын нэр хүндийг унагах, гутаах гэж урьд хожид хийж байгаагүй оролдлогууд хийж байсан. Би Валдайн клуб дээр ой тайгыг хамгаалж байдаг баавгайг заан жишээ татаж байсан. Заримдаа “баавгай тайгадаа тайван суугаад байвал түүнийг зүгээр орхих юм бол уу” гэсэн бодол миний ч толгойд орж ирдэг. Зүгээр орхихгүй. Шууд л гинжилж уяна, дараа нь шүд, хумсыг нь суга татна. Бидний тохилдолд бол цөмийн тогтоох барих зэвсэглэл юм.

Сибирийн эд баялаг зөвхөн Оросын мэдэлд байгаа нь шударга бус гэсэн утгатай мэдэгдлийг бид ойр ойрхон сонсдог. Гэтэл Мексикээс Техасыг булааж авах нь шударга, харин бид өөрийнхөө эх нөөцийг хянаж, удирдах нь шударга биш юм гэнэ. Бид хараат бус байж энэ бүхнийг давж гарах хэрэгтэй. Ингэхгүй л бол манай арьсыг өвчиж аваад хашаан дээр хатаана. Тиймээс Крым энд ямар ч хамаагүй.

Оросын Батлан хамгаалах бодлого хэт түрэмгий байгаа тухай “ВВС” агентлагийн сэтгүүлчийн асуултад өгсөн хариу:
-Орос өөрийн үндэсний эрх ашгийг улам л хатуу хамгаалдаг болж байгаа ч хэн рүү ч дайраагүй. Бид дайраагүй, хэн рүү ч давшлаагүй, бид зөвхөн ашиг сонирхолоо хамгаалж байна. Манай өрнөдийн түншүүд, ялангуяа америк түншүүд биднийг яг үүнийг хийлээ гэж дургүйцээд байгаа болохоос биш биднийг батлан хамгаалах салбарт түгшүүртай байдал үүсгэсэн үйлдэл хийлээ гээгүй.
ОХУ ба АНУ-ын Батлан хамгаалах салбарын төсвийг харьцуулаад үзье. Оросын Батлан хамгаалах яамны төсөв 50 тэрбум ам.доллар бол Пентагоных бараг 10 дахин илүү, 575 тэрбум ам.доллар. Ийм байхад та биднийг түрэмгийн бодлго явуулж байна гэх гээд байгаа юм уу? Эрүүл саруулаар харахад л ойлгомжтой биш үү? Бид зэвсэгт хүчнээ АНУ эсвэл өөр улсын хил рүү ойртуулаад байна уу? НАТО-ийн цэргийн баазууд, дэд бүтцийг хэн бидэн рүү ойртуулаад байгаа юм бэ? Бидний үгийг сонсож, бидэнтэй ярилцсан юм уу? Үгүй, ямар ч яриа гараагүй. Тухай бүрт энэ та нарын хэрэг биш, улс болгон аюулгүй байдлаа хангах аргаа сонгох эрхтэй гэсэн ганц хариулт өгдөг. Болж байна. Тэгвэл бид ч бас тэгнэ, бид яагаад тэгэж болдоггүй юм бэ?

Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн тухай гэрээнээс АНУ л дангаараа гарсан. Тэгвэл бид гарсан юм уу? Үгүй. АНУ гарсан. Пуужингийн довтолгооноос хамгаалах стратегийн элементүүдийг  Аляскад төдийгүй Европт дэлгэн бидэнд аюул заналхийлж байна. Румынд, Польшид ч байрлуулсан. Гэтэл та биднийг түрэмгийн бодлого явуулсан гэх гээд байдаг.

Орос гэхэд л хилийн чанадад хоёрхон цэргийн баазтай. Нэг нь Киргиз рүү Афганистаны зэвсэглэсэн дайчид дайрсны дараагаар тэндэхийн ийн эрх баригчдын хүсэлтээр, Киргизид байдаг бол нөгөөх нь Тажикистанд, Афганистаны хилийн ойролцоо. Энэ бүхэн үндэслэлтэй, ойлгомжтой, ил тод.  Гэтэл АНУ-ын цэргийн баазууд дэлхий даяар барйлаж байна. 1990-ээд оны эхээр Орос нь эргүүл хийдэг алслагдсан бүсүүдэд стратегийн нисэх хүчний нислэгийг зогсоосон.  Бид бүрэн зогсоосон. Гэтэл стратегийн цөмийн зэвсэгтэй Америкийн онгоцууд ниссэн хэвээр л байсан. Яах гэж, хэний эсрэг, хэнийг сүрдүүлээд байсан бэ?  Иймд Орос нь нислэгээ сэргээх шаардлагатай болсон. Ингээд харахаар хэн нь өдөөн хатгаад байна вэ?

Эдийн засгийн хямралаар гарах хугацаа, рублийн ханшийн тухайд:
-Одоогийн нөхцөл байдлаас гарч, цаашид өсч, нэмэх рүү орох нь гарцаагүй зүйл. Эдийн засаг өснө, манай эдийн засаг одоогийн байдлаас гарна. Хэдий хугацаа шаардагдах вэ гэж үү? Нөхцөл байдал хамгийн таагүй байдлаар өрнөхөд л миний бодлоор хоёр жил орчим шаардагдагдана. Ер нь дэлхийн эдийн засаг бүхэлдээ өссөөр байх болно, гэхдээ өсөлтийн хурд нь удаан байна. Эдийн засгийн өсөлтийг дагаар эрчим хүч тээгчийн эрэлт ч нэмэгддэг. Тэр болтол бид маш олон зүйл, түүний дотор эдийн засгаа олон эх үүсвэртэй болгох гээд олон зүйл хийнэ. Амьдрал биднийг тийм зүйл хийлгэнэ.

Одоогийн нөхцөл байдлыг юуны өмнө гадны хүчин зүйл бий болгосон. Гэхдэээ бид өөрсдөөө ч хийхээр төлөвлөж, ярьж байсан зүйлээс олныг хийгээгүй, өмнөх 20 жилийн туршид эдийн засгаа олон эх үүсвэртэй болгох талаар юм хийгээгүй гэдгийг бодолцож байгаа. Одоо илүү сайн ажиллах хэрэгтэй, гадаад нөхцөл байдал нь биднийг илүү үр ашигтай болох, хөгжлийн инновацийн зам руу шилжихэд тулгаж байна.

Газрын тосны үнийн уналттай холбоотой хямрал нь аж үйлдвэрлэлийн бизнесийг хөгжүүлэх таатай нөхцөл бий болгох, эдийн засгийн олон эх үүсвэртэй болгоход тус болно.

Байдал дараа оны нэгдүгээр улирлаас нааштайгаар өөрчлөгдөх боломжтой ч тодоргүйгүй олон хүчин зүйл байна. Бид 2008 онд нэлээд амжилттай ашиглаж байсан олон арагыг хэрэглэхээр төлөвлөж байгаа. Энэ тохиолдолд бид үнэхээр тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст гол анхаарлаа төвлөрүүлэн, тэтгэвэр, төсвийн цалин хөлс гэх мэт нийгмийн халамжийн салбарын бүх үзүүлэлтээ хадгалахыг хичээнэ.

Хятадад шатдаг хий нийлүүлэх гэрээний тухайд:
-Бид энэ төслийг батлахын тулд хоёр талаар хөдөлсөн. Хятадын Засгийн газар энэ үйл явцын оролцогч нарт тодорхой хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Бид ч өөрийн зүгээс тодорхой хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ төсөл ч яах аргагүй ашигтай, тэгээд бид үнийн томъёон дээр тохиролцоонд хүрсэн. Энэ томъёо нь Европын хувьд бидний хэрэглэдэг томъёоноос ялгаатай зүйл байдаг юм бол тун ялихгүй ялгаа бий. Тэнд дэлхийн энэ бүс нутгийн зах зээлтэй холбоотой коэффицентүүдийг тооцож үзсэн байгаа. Ингэснээр Орос нь төслийн эхний шатанд асар их нөөц боломж төвлөрүүлснээр зүгээр нэг экспортын хоолой тавих биш харин Алс Дорнодыг шатдаг хийгээр хангах төслийг хэрэгжүүлж эхлэх юм. Ингэснээр бид шатдаг хий дамжуулан Өрнөдийн хоолойн системийг Дорно зүгийнхтэй холбоож, дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлаас хамаараад шаардлагатай үед нөөц боломжуудын Дорноос Өрнө рүү, Өрнөөс Дорно руу шилжүүлдэг чадвартай болно. Бид ийм зүйлгүйгээр Алс Дорнод, Дорнод Сибирийн бүс нутгийг шатдаг хийгээр хангах төслийг хэрэгжүүлж чадахгүй байх байлаа. Энэ гэрээ нь гарцаагүй хэрэгтэй, ашигтай зүйл. Асар том бүтээн байгуулалт хийгдэнэ, ажлын байр гарна, татварын системийн бүх л түвшинд орлого орж ирэх тухай би яриахаа байя.

Хувийн амьдралын тухайд. Воронеж хотын сэтгүүлч бүсгүй  эгч нь 2013 онд эхнэр Путиныг Людмилагаас салсан, одоо Оросын №1 сүйт хархуу болсон. Хувийн амьдрал нь юу болж байгаад ихэд санаа зовж, заавал асуу гэснийг уламжилж байна гэсний хариуд :
-Та эгчдээ санаа зовох хэрэггүй гээд дамжуулаад хэлчихээрэй. Надад Европт нэг найз бий, том дарга. Тэр надаас “Чи хайр дурлалтай юу?” гэж асуусан. Би “Ямар утгаар?” гэвэл “Чи хэн нэгэнд хайртай юу?” гэхэд би “Тийм” гэсэн. Тэгэхэд “Тэгвэл чамд хэн нэгэн хайртай юу?” гэсэнд би “Тийм” гэхэд тэр “За ашгүй дээ” гээд хундага юм уусан. Мань эр намайг ганц бие болоод бараг галзуурах дөхсөн гэж бодсон бололтой юм. Тэгэхээр бүх зүйл хэвийн байгаа.

0 Сэтгэгдэл
yas ymn deere tegvel cibir chini mongoliih shuu
gaihamshigtai orsuud aztai ard tumen yma bidend iim lider heregtei
украйныг цэргийн хүчээр эзэл алтан рубель гарга боллоо
OORSDIIGOO BAAVGAI GEJ BODOOD BGAAN BH DAA YNENDEE TENEG IVAN L GEDEG SH DEE
украйныг цэргийн хүчээр эзэл алтан рубель гарга боллоо
mundag hun dee.
Хамгийн их уншсан