Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Налайх дүүргийг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор Налайх дүүргийн Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг “Нью-Урбанизм” ХХК, Инженерийн хангамжийн зураг төслийг “Инж байгууламж” ХХК, Геодезийн хэмжилт, дэвсгэр зургийн боловсруулалтыг “Орд геод” ХХК, Инженерийн геологийн судалгааг “Хангай инжгео” ХХК боловсруулжээ.

2013 оны байдлаар Налайх дүүрэгт Нийслэлийн нийт хүн амын 2,7 хувь буюу 9294 өрхийн 33234 хүн ам оршин сууж байна. Ам бүлийн дундаж 3,6, ердийн өсөлт 1,9 хувь, механик өсөлт 1,5 хувьтай, нийт өрхийн 15 хувь нь эмэгтэй өрх толгойлочтой байна. Хэдийгээр уул уурхай нь хаагдсан ч айл өрхийн гол амьжиргааны эх үүсвэр байсаар байгаа юм. Дүүргийн төвийн орчимд барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг  20-иод аж ахуйн нэгж байдаг. Энэ хоёр үйл ажиллагаа нь улиралын чанартай бөгөөд тус дүүргийн голлох ажлын байр болдог байна. 2012 оны байдлаар дүүргийн хэмжээнд 11578 хүн ажил эрхэлдэгээс 50,1 хувь буюу 5803 нь эмэгтэйчүүд байна. Ажил эрхлэлтийн байдал нь 2012 онд 1326 ажлын байраар цөөрч байсан бол 2013 онд 1,06 хувиар өсчээ.

Налайх дүүргийн одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөний үндсэн зарчим болох төвлөрлийг сааруулах бодлого, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад тус дүүргийн эхлэх байр суурь, дэд бүтцийн хөгжил, эдийн засаг, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Барилгын материалын аж үйлдвэрийн парк, барилгын материалын худалдан борлуулах бөөний төв, Улаанбаатар тээвэр логистикийн төвийг ойрын жилүүдэд байгуулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэх, Нэг өрхөд ноогдох ажиллагсдын тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа зэргээс 2030 он гэхэд 22094 өрхийн 77564 хүн амтай өрх болно гэж тооцож байна. Үүнийгээ дагаад орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн хангамжийн хүрэлцээ, шаардлага бий болох төлөвтэй байна. Тухайлбал төлөвлөлтийн хугацаанд Налайх дүүрэгт шинээр бий болох өрх, шинэ ажлын байр нэмэгдэхтэй холбогдон нийт 10324 айлын орон сууцны шаардлага байхаар тооцжээ.  Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэн бүрт газар өмчлүүлбэл 3585,2 га газрын хэрэгцээ гарах тооцоо байна. Харин хүүхдийн тооноос хамаарч ерөнхий боловсролын 7 сургууль, 12 цэцэрлэг, 3 эмнэлэг, спорт цогцолбор, кино театр, номын сан зэргийг нэмэж барих шаардлагатай.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хамгийн гол нь дэд бүтцийн асуудал. Ерөнхий төлөвлөгөөнд дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэхээр тооцсон талаар тодруулахад Авто зам, дулаан, усан хангамж, цахилгааныг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа. Тухайлбал дулаан хангамжийн төлөвлөлтийг нэгдсэн хоёр эх үүсвэрээс хангахаар тооцож шинээр нэг эх үүсвэр төлөвлөсөн. Шинээр төлөвлөж байгаа шугам Налайх дүүргийн төвийн хэсэгт ф219*7мм-ф720*8мм хоолой 9,3 км шугам, 19 ус дулаан дамжуулах төвөөр дамжуулан дулаанаар хангана. Төлөвлөлтийн хугацаанд Городокийн хэсэгт шаардагдах дулаан 83.88 мВт байх бөгөөд 8 ширхэг ус дулаан дамжуулах төв байрлуулахаар төлөвлөсөн. Харин автозамын хувьд хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдож, одоо ашиглагдахгүй байгаа төмөр замыг ажиллагаанд оруулна гэж тооцож байгаа гэлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Налайх дүүрэгт “Барилгын материалын үйлдвэр технолргийн парк” байгуулахаар шийдвэрлэж, ажил нь эхэлсэн энэ асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал хэлсэн юм.

Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Налайх дүүргийн иргэдэд танилцуулж, санал авсан гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж хэлсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг асуудлыг дэмжиж, Налайх дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан