Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пап ламд зориулж танго бүжив


Ватиканы Гэгээн Петрийн талбайд хэдэн зуун хос танго бүжиж, пап ламд төрсөн өдрийн бэлэг барьжээ. Аргентинаас гаралтай, танго бүжигт дуртай пап лам Франсуа 78 нас сүүдэр зооглож байгаа юм. Тиймээс төрсөн өдрөөр нь дуртай бүжгийг нь бүжиж бэлэг барихыг нэгэн бүжгийн багш олон нийтийн сүлжээгээр уриалснаар пап ламыг уламжлал ёсоор долоо хоног бүр олон нийттэй уулзахаар гарч ирэх үед нь хэдэн зуун хүн танго бүжжээ. Тэд төрсөн өдрийн бялуу, баярын мэндчилгээ, Аргентинаас авчруулсан ундааг хүртэл пап ламд зориулан бэлтгэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан