Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
“Avon” авлига өгснийхөө төлөө торгуулав


Гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдаа эрхэлдэг “Avon” компани Хятадын албаны хүмүүсийн хахуульдаж, бэлэг сэлт өгснийхөө төлөө АНУ-ын хууль хяналтын байгууллагын 135 сая ам.долларын торгуулд унажээ. Тус компани 2004-2008 онд  Хятадад шууд худалдаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд найман сая ам.долларыг хахуульд өгсөн нь тогтоогдсон байна. Тэд Хятадын албаны хүмүүсийн онгоцны тийзийг дааж, “Louis Vuitton”, “Gucci”, “Tiffany” зэрэг брэндийн үнэтэй бэлэг авч өгдөг байжээ.  АНУ-ын хуулиар тус улсад бүртгэлтэй компаниуд гадаад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа авлига өгөхийг хориглосон байдаг. Харин  гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдаагаар дэлхийд тэргүүлдэг “Avon” компани дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад худалдаа арилжаагаа явуулахын тулд багагүй мөнгө зарцуулсан байна. БНХАУ 1998 оноос шууд худалдаа хийхийг хориглосон байсан боловч 2006 оноос эргэж сэргээсэн байна. Энэ үед шууд худалдааны зөвшөөрөл авсан анхны компани нь “Avon” болж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан