Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Баянзүрх,Налайх дүүрэгт “хамтын хуримтлалын сан”байгуулагдана

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 12-р сарын 17-нд Баянзүрх дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар гишүүн Д.Ганхуяг УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа болон шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг, нийгмийн олон тулгамдсан  асуудлыг шийдвэрлэсэн тухай, мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд тойрогтоо хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.   
                                                                                                       
Мөн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт хандаж нэг хороо, хэсэгт нэг дор амьдарч буй иргэдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, байнгын бүтээлч хамтын харилцааг дэмжих зорилгоор “Хамтын хуримтлалын сан”-г иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран үүсгэн байгуулж ажиллах болсноо мэдэгдлээ. Хороо бүрт хуримтлалын нэг бүлэг байх бөгөөд хуримтлалын сан нь дундын өмч байна. Хуримтлалын бүлгийн гишүүд нь сангийн орлогыг өсгөх, арвижуулах үүрэгтэй байх ба сангийн зөвхөн нэмэгдсэн орлогын тодорхой хувийг  хорооны иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болон зарим зайлшгүй явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулах юм. Мэдээж сангийн үйл ажиллагаа дүрмээр зохицуулагдах ба барууны орнуудын ийм төрлийн “хамтын хуримтлалын сан” нь тухайн хороонд оршин суугч иргэд, хороонд байршилтай аж ахуйн нэгжийн хамтын бүтээлч ажиллагааны гол хөшүүрэг болдог байна. Ийнхүү Баянзүрх, Налайх дүүргийн хороод “хамтын хуримтлалын сан”-тай болж байна. Олны хүч оломгүй далай гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан