Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
“Google”-ээр Робин Уиллиамсын тухай хамгийн их хайжээ


Дэлхийн хамгийн том хайлтын систем “Google” жил бүрийн эцэст тухайн онд ямар мэдээлэл хамгийн эрэлттэй нь байсныг тодруулдаг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийн хайрлаж хүндэтгэдэг жүжигчин Робин Уиллиамсыг нас барсны дараа түүний нэрээр хамгийн их хайлт хийжээ. Өнгөрсөн зун хорвоог гэнэтхэн орхисон жүжигчний тухай мэдээллийг дэлхий даяар хэдэн зуун сая хүн хайж, яагаад амиа хорлох болсон, түүний амьдралд чухам юу болсныг мэдэх гэж оролджээ.
Робин Уиллиамсын дараа мэдээж өнгөрсөн зун болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай мэдээллийг хамгийн их хайсан байна. Энэ мэтчилэн дэлхий дахины анхаарлыг татсан Эбола халдварт өвчин, Малайзын онгоцны сүйрэл, нэг хэсэг интернэтийг байлдан дагуулсан “Ice Bucket Challenge”, Исламын улс бүлэглэл, Сочигийн олимп, “Frozen” хүүхэлдэйн киноны тухай мэдээллийг хамгийн их “google”-дсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан