Телевизийн салбараас төрсөн цөөн тэрбумтны нэг Опра Уинфри Чикаго дахь
хаусаа худалдахаар шийджээ. Гэвч үл хөдлөх хөрөнгийн үнэ уначихаад
байгаа энэ үед түүний байшин анх авч байсан үнийнхээ тал хувийг ч
эргүүлж олохтой үгүйтэй байгаа гэнэ. Зургаан жилийн өмнө 5.6 сая
ам.доллараар авч байсан байшингаа одоо тэрээр 2,8 сая ам.доллараар
зарахаар хямдрал зарлаж. Номын сан, албан ёсны зоогийн өрөө, дарсны
өрөөтэй, 1214 фут талбай бүхий мастер унтлагын өрөөтэй энэ тансаг хаус
зочид, үйлчлэгчдэд зориулсан тусдаа өрөөтэй. Опра энэ байшингаа 2006 онд
үнэ цохин авч байсан ч энд бараг амьдарч байгаагүй гэнэ. Тэрээр
Калифорнийн Монтесито дахь 52 сая ам.долларын үнэтэй, илүү тансаг
эдлэндээ ихэнх цагаа өнгөрүүлдэг аж. Хэвлэлийн магнат Опра Уинфри үүнээс
гадна Хавай, Нью-Жерси, Колорадо, Жоржиа мужуудад хувийн хаус, эдлэнтэй
бөгөөд 42 сая ам.долларын үнэтэй хувийн онгоцоороо нэгээс нөгөөгийн
хооронд нисч явдаг гэнэ.