Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Говь-Алтайн ардчилсан хувьсгалын анхдагчид түүхээ ном болгожээ


Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ сарын 10-нд тохиосон. Түүхэн ой бүтэн жил үргэлжилнэ. Ойн хүрээнд түүхийг бодитоор нь дахин бүтээх ажил хаа сайгүй өрнөж байна. Тэртээ 25 жилийн өмнө алс баруун хязгаар нутагт ардчилсан хувьсгал хэрхэн өрнөснийг баримт, дурсамжаар нотолсон “Ардчиллын түүхийг бүтээлцсэн Алтайнхан” нэртэй ном хэвлэгджээ. Говь-Алтай аймгийн анхдагчид бүтээсэн номоо өчигдөр МоАХ-ны удирдах зөвлөлд гардуулан өгч, номын нээлтээ хийсэн юм.

Алтайнханд ардчилсан хувьсгалын салхи бусад орон нутгаас хождолгүй, харин ч цээжинд нь сэвэлсэн бахдам түүх бий. Говь-Алтай аймагт төдийгүй нутгаасаа гарсан иргэд ч ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан түүхийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын санаачилгаар ийн ном болгон баринтаглажээ. Анхны хэвлэл учраас алдаа дутагдал бий гэдгийг номын нээлтийн үеэр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын анхны дарга О.Цоодол хэлсэн.

МоАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Байгальмаа номыг хүлээн аваад хэлсэн үгэндээ “Ардчилсан хувьсгалын түүхэн 25 жилийн ойтойгоо золгоод удаагүй байгаа энэ үед Говь-Алтайчууд өөрсдийн түүхээ ном болгосон нь сайн хэрэг. Энэ жилийг түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулах төдийгүй түүхээ хойч үедээ үлдээх олон ажил өрнүүлж байна. Тухайлбал, 16 салбар хороод өөрсдийн түүхийг ном болгоод байна. Энэ бол зөвхөн бидний төдийгүй Монгол Улсын түүх учраас зайлшгүй үнэн мөнөөр нь үлдээх ёстой” гэсэн юм.

Говь-Алтай аймагт 1989 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр МоАХ-ны салбар хороо байгуулагдаж, зохицуулагчаар нь одоогийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид сонгогдсон байдаг. Түүнтэй хамт ардчилсан холбоо байгуулахад нутгийнхнаа манлайлж явсан зургаан анхдагч байдаг нь Б.Баярсайхан, Д.Батсайхан, Б.Наранцацралт, Ч.Гантулга, Г.Лхагва, Ч.Чинзориг нар аж. Мөн эдгээр анхдагч нараас гадна үйл хэрэгт хожим нэгдсэн нутгийн иргэд чамгүй байсныг номд дурьдсан байна.

Мөн тэднээр зогсохгүй МоАХ-ны анхны 13-ын нэг Б.Галсандорж, 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрдэнэтэд болсон анхны цуглааныг зохион байгуулагчдын нэг болох Д.Энхтайван, 1989 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон оюутны цуглааны удирдагч С.Эрдэнэцогт, ухуулах хуудас бичиж түгээсэн Ш.Цоодол, Улаанбаатарын оюутны хөдөлгөөний манлайлагчдын нэг Д.Рэнцэнтавхай гээд алтай нутагт төрсөн ч өөр нутаг оронд ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхлүүлсэн анхдагчдыг тоочиж барамгүй олон. Хэдийгээр 25 жилийн дараа тэд бүрэн бүтэн ам бүлээрээ байхгүй байгаа хэдий ч дурсан санах нөхөд нь байгаа учраас үйл хэрэг нь үнэтэй хэвээр л байна.

Говь-Алтай аймагт 25 жилийн дараа, дөнгөж энэ онд ардчилал ялж, орон нутгийн эрхийг Ардчилсан нам авсан. Энэ бол их үйлийн дараах тэвчээртэй хүлээлтийн үр дүн. Тиймээс алдах эрхгүй боломж гэдгийг ардчилагчид маань ам дамжин ярьж байна.

Номын эхний хэсэг “Буурал алтайн үрс бусдын нутагт ардчиллын төлөө” нэртэй бол “Өндөр алтайн үрс өөрийн нутагт ардчиллын төлөө” нэртэй бүлэгт Алтай нутагт ардчилсан хувьсгалыг дархалсан хүмүүсийн үүх, түүх, дурсамж багтжээ.


Э.Янжмаа: МоАХ-ныхоо үйл хэрэгт өдгөө ч оролцдог

Ардчилсан хувьсалын түүхэн ойн хүрээнд МоАХ-ны төв байрны ханан дахь түүхэн үнэнийг гэрчлэх гэрэл зургуудыг шинээр сэргээн, англи, монгол тайлбартайгаар дахин хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Топиус” компаний захирал, ардчилсан хувьсгалын анхдагч Д.Баяраагийн эхнэр Э.Янжмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Ардчилсан хувьсгалын түүхэн ойг тэмдэглэж байгаа энэ үед танай гэр бүлийн зүгээс  чухал хувь нэмэр оруулжээ. Энэ санаачилгыг хэрхэн гаргав?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр 1990 оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан учраас өөрсдийгөө анхдагч гэж итгэдэг. Бидэнтэй хамт энэ үйл хэрэгт оролцож байсан нөхдийн маань ихэнх нь мөнх бусыг үзүүлчихлээ. Тийм учраас ажлынхаа хажуугаар ардчилсан хувьсгалынхаа үйл хэрэгт оролцож, дэмжиж явдаг. Ингэж явахдаа галерейн зургууд хуучирсныг хараад шинэчилж өгөх санааг анх нөхөр маань гаргасан. Тэгээд МоАХ-ны хэрэг эрхлэх газрын дарга Эрдэнэцогттой ярилцаад шийдсэн. 50 гаруй зургийн 40 орчмыг нь шинэчлээд буцаагаад байрлууллаа. Зурагнуудыг шинэчлэхэд гурван сая гаруй төгрөг зориулсан. Мөн 25 жилийн ойгоор хийсэн баримтат киноны санхүүжилтэд тусламж үзүүлсэн. Манай гэр бүл “Топиус” гээд компанитай. Компанийнхаа орлого ашгаас ардчиллынхаа үйл хэрэгт зориулж явна даа.

-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ?
-Хүний эрүүл мэндэд нэн ач тустай булцуут цэцгийг тариалаад дөрвөн жил болж байна. Энэ ургамал дөрвөн мянган жилийн түүхтэй. 28 амин дэм, 32 эрдэс бодис агуулснаараа дэлхийд номер нэг гэж судлагдсан. Одоогоор дэлхийд ийм олон эрдэс бодис, амин дэм агуулагдсан ургамал байхгүй.

-Ардчилсан хувьсгал өрнөж байхад танай гэр бүл ямар салбар хороонд ажиллаж байсан бэ?
-Тэр үед бид хоёр тусдаа байсан. Нөхөр маань Улаанбаатарт, би өөрөө Сэлэнгэ аймгийн төвд Худалдааны байгууллагын салбар зөвлөлд байсан.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
одоо ч хэн дуртай нь л ардчилалыг бүтээлцсэн хэмээн хуцах нь ойр болжээ
Хамгийн их уншсан