Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ 1,1 триллион ам.долларын төсөв баталлаа


АНУ-ын Сенат ирэх оны төсвийг батласнаар 1,1 триллион ам.доллараар хэмжигдэх холбооны төсөвт Ерөнхийлөгч Б.Обама л гарын үсэг зурах үлдэв. Ингэснээр АНУ-ын төсвийн байгууллагууд өнгөрсөн жилийнх шиг үүдээ барих аюулаас долоо хоногийн өмнө төсвөө батлуулж чадлаа. Өнгөрсөн жил АНУ-ын хууль тогтоох байгууллага төсвөө хугацаанд нь баталж чадаагүйгээс төсвийн байгууллагууд түр хугацаагаар хаалгаа барьж, ажилтнууд нь цалингүй амрахад хүрсэн билээ. Хэрэв Сенат төсвийг батлах гэж нэг долоо хоног алдсан бол энэ явдал дахин давтагдах байлаа. Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан хэдэн сарын турш төсвийн асуудлаар маргаж мэтгэлцсэн ч эцэст нь хугацаандаа амжиж баталж чадлаа.

0 Сэтгэгдэл
Manai tusuv derged n oo tsaasnii vne yum baina
Manai tusuv derged n oo tsaasnii vne yum baina
Хамгийн их уншсан