Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрлэх санал тавих гээд айлын байшин эвджээ


Голландын Ижсселш­тейн хо­тын нэг оршин суугч гэрлэх санал тавих гэж байгаад хоёр давхар байшинг хариугүй нураах дөхжээ. Бай­шингийн дээд давхарт амь­дардаг найз бүсгүйгээ унтаж байхад нь өргөгч кранаар цонхон тушаа нь очоод, хайрын дуу дуулж, гэрлэх саналаа тавих гэж хүссэн боловч кран байшин руу налж унаснаар төлөвлөгөө бүтэлгүйтжээ. Кран найз бүсгүйнх нь хөрш айлын дээврийг цөмлөсөн бөгөөд  азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй гэнэ. Хэдий төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч найз залуугийнхаа оролдлого зүтгэлийг үнэлсэн бүсгүй гэрлэх саналыг нь хүлээн авчээ. Тэд цагдаад дуудлага өгчихөөд хөршийнхнөөсөө зугтааж сүй тавьсан баяраа тэмдэглэхээр Франц руу бушуухан ниссэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан