Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Элэгний С вирусыг бууруулах хөтөлбөртэй болно

Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсад элэгний С вирусыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн барилаа.

Энэхүү хөтөлбөрийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа санаачлан боловсруулж, улмаар энэ сарын 5-ны өдөр анхны хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус төслийн хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын 1,2 дугаар төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид зэрэг нийт 32 хүн оролцсон байна. Дэд сайд Ж.Амарсанаа “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг энэ үеэр онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан