Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Шинэ жилийн баяраа архидан согтуурахгүй тэмдэглэхийг сануулав


Улаанбаатар хотын цагдаагийн газар өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж эхэлсэн тул баярын өдрүүдээр архидан согтуурахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарууллаа.

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал хүйтний улиралд ихэсдэг, шинэ жилийн баярын өдрүүдээр бүр ч ихэсдэг гэдгийг анхааруулаад сүүлийн өдрүүдэд гудамжинд осгож амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдлээ гэв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ий хооронд осгож амь насаа алдсан 9 тохиолдол гарчээ. Мөн өнгөрсөн 12 сарын байдлаар хүний амь нас санаатайгаар хохироосон 8 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Эдгээр гэмт хэргийг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс архидан согтуурч маргалдсаны улмаас согтуугаар үйлджээ. Тиймээс баяр ёслол тэмдэглэхдээ болон энэ сарын хугацаанд архийг зохистой хэрэглэх, хэт согтсон нэгэндээ шаардлага тавих, архигүй баяр ёслол хийх, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан