Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Өртөг өндөртэй мэс заслын тодорхой хэсгийг ирэх оноос ЭМДС-гаас төлнө


Эрүүл мэндийн даатгал даатгуулагч нь өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд уг мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМД/-гаас төлөхөөр боллоо.

ЭМД-ын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлснээр даатгуулагчдын эрүүл мэндийн улмаас үүсэлтэй санхүүгийн ачааллыг хөнгөлөх юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар “ЭМДС-гаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг батлан 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс заслыг хамруулав.Үүнд: Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, зүрхний олдмол гажгийн, зүрхний ишемит өвчний үеийн, артерийн судасны эмгэгүүдийн үеийн, тархи мэдрэлийн, бүдүүн шулуун гэдэсний, бөөрний, чих, хамар, хоолойн, гэмтэл, бэртлийн, ерөнхий мэс заслын болон эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал багтаж байна.

2015 онд өртөг өндөртэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, ортопедийн үнийн хөнгөлөлтөд Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар баталснаар ЭМДС-гаас 13.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол ЭМДС-гаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсныг нэг удаа гурван сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болов.

0 Сэтгэгдэл
Tor eruul mendiin salbart 15% tosov/odoo 3.2%,germand 15%/ ogood ,humuus daatgalaa hangalttai toldog bol, heden ch togrogiin emchilgee hiilgeh bolomjti bolno.8500 togrogoor daatguulchihaad saya togrognii emchilgee hiilgehees ichih heregtei.uls ni ch adilhan.
huurhii duu 165.000 tug ihl mungu gej bodood baigaa um baih daa. Tulenhiin emnelegt bol naad munguur chin 1 taria avch hurehgui um b.na daa EMD -d daanch baga mungu tusuvlusun b.na
Хамгийн их уншсан