Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Б.Мөнхзул: 8 жил жирэмсэн болж чадаагүй ч “Хатагтай “ эмнэлэгийн О.Алтанзул эмчээр гуравхан сар эмчилгээ хийлгээд хүүхэдтэй болсон


Зүүний үзүүр дээрх ганцхан будаа болж тогтохын утга учир нь эргээд үр хүүхдээ харж тэднийхээ төлөө амьдрах. Гэвч олон янзын шалтгааны улмаас үр хүүхэдтэй болж чадахгүй олон жил сэтгэлийн зовлон туулж яваа эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ачаар хуруу шилний хүүхэд тээгч эх гээд олон янзын аргаар хүүхэдтэй болж болох ч өөрийнхөө хэвлийд бүрдсэн урагаа чагнаж, ярилцаж, төрүүлж, ангир ургаараа тэжээхийн мэдэрч гэмээнэ эмэгтэй хүний жаргал хэмээдэг. Энэ жаргалын амсуулагч нь эмэгтэйчүүдийн эмч нар болсон тохиолдол ч олон бий. Харин жаргалыг мэдэрч байгаа бүсгүйчүүдийнхээ төлөөлөл болгож “Хатагтай” эмнэлгийн үйлчлүүлэгч Б.Мөнхзултай ярилцсан юм. Зулаа маань 13 настайдаа олгойн хагалгаанд орж, олигтой засал авахгүй явсаар өндгөвчинд нь нөлөө үзүүлснийг хожим мэджээ. Ингээд арга буюу баруун өндгөвчөө 2010 онд авхуулсан байна.

-Удахгүй хөөрхөн хүүхдээ хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа та хоёрт баяр хүргэе?
-Баярлалаа.

-Улсын эмнэлгүүдэд хандаж байсан уу? Та хоёрт ямар хариу өгдөг байсан бэ?
-Хандаж байсан. Эмч нар олгойн хагалгаа, дараа нь өндгөвчний хагалгаанаас үүдсэн наалдацнаас болж үр хүүхэдтэй болохгүй байна гэсэн онош хэлдэг. Хагалгаанд орвол болно л гэдэг байсан. Аль болох ахиад хагалгаа хийлгэхгүйн тулд хувийн эмнэлэг, ардын эмнэлгээр ч явсан. Олон ч эмчилгээ хийлгээд эцэст нь шантраад эмчилгээгээ зогсоож ажилд орсон юм. Гэтэл нэг найз маань шантарч болохгүй гээд “Хатагтай” эмнэлгийг санал болгосон.

-“Хатагтай “ эмнэлэгт хандахад хэрхэн хүлээж авч байв? Танд ямар эмчилгээ хийж эхлэв?
-Анх “Хатагтай” эмнэлгийн Алтанзул эмчтэй уулзаад найман жил хүүхэдтэй болж чадахгүй байгаагаа хэлэхэд ЭХО-д хараад үрэвсэл их байна гээд гурван сарын эмчилгээ хийлгэх ёстой гэсэн. Мэдээж энэ хугацаанд хэрхэн гам барих, үр тогтох мөчлөг гээд л маш олон нарийн зөвлөгөө өгч байлаа. Ингээд л хүүхэдтэй болсноо мэдээд эмчдээ их баярлаж байна. Одоо энэ эмнэлгийнхээ хяналтанд байгаа.

-Монголдоо сайн эмчилгээ хийлгэж болдог бас үр дүнг нь мэдэрдэг болжээ гэдгийг ч та хоёр биеэрээ мэдэрлээ. Иймэрхүү зовлонтой байгаа бусад хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Гол нь зөв оношлуулах. Үрэвсэлтэй бол цаг тухайд нь сайн эмчилгээ хийлгэж, эрүүл болох хэрэгтэй. Эрүүл эх жирэмсэн болоход амархан юм байна гэдгийг ойлгосон. Хэрвээ элдэв эмнэлэгт хандаад оношоо зөв тогтоолгож чадахгүй бол “Хатагтай” эмнэлгийг зорь. Оношоо зөв тогтоолгож, эмчилгээгээ сайн хийлгэхээс гадна эмчийнхээ зөвлөгөөг сайн сонсч хүлээж авах хэрэгтэй юм билээ. Би “Хатагтай”  эмнэлгийн эмч нарт үнэхээр талархаж буйгаа илэрхийлж, тэдэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.   

0 Сэтгэгдэл
Алтанзул эмч эмэгтэй ш дээ
Сараа Алтанзул эмч гэж сайн үүлдрийн бух шиг мундаг эр байна аа. Би ч гэсэн нэг үзүүлэх юмсан. Хэд гэдэг юм бол?
энэ одоо эмнэлэгийг сурталчилаад байгаан байхдаа
Ичинхорлоо эмч байгаа болов уу маш сайн хүн дээ Сайхан эмнэлэгийн буянаар охинтой болсон маш их баярлаж явдаг шүү би амжилт хүсье
xuuxed bol az jarg*****
Хамгийн их уншсан