Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Зам, тээврийн сайд УБТЗ-ын талаар ярилцлаа


Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Төмөр замын салбарын хамтын  ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд УБТЗ-ын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх,  цаашид  үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг мөрдлөг болгож  ажиллахаа илэрхийлжээ.  
 
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай”  2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 357 дугаар тогтоолын талаар санал солилцлоо. Энэ үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү  “Монгол Улсын Засгийн газрын энэхүү шийдвэрээр   Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороог томилсон байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны  хэлэлцээр ёсоор хамтарсан үйлдвэрийн Монголын талын хувьцаа эзэмшигч нь Монгол улсын Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллага байхаар тогтжээ.  Хувьцаа эзэмшигчийг солих асуудлыг талууд дипломат шугамаар харилцан тохиролцож,  Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх, хэлэлцээрт өөрчлөлт орох хүртэл хуучин хэвээр хамтран ажиллах нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ эрх зүйн зарчимд нийцнэ” гэв.
 
Мөн Монголын тал  хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг хэлбэрэлтгүй мөрдөж  ажиллана гэдгээ мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан