Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хил дагуу аялсан Д.Батзориг Спортын мастер боллоо

Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны нарийн бичгийн дарга Д.Батзориг 104 хоногийн турш 14600 км бартаат замаар “Би Монгол-2012” аялалд яваад ирсэн билээ. Монгол Улсын хилийн дагуу, өмнө нь автомашин явж байгаагүй газраар “УАЗ-469” автомашинтай нар зөв тойрсон түүнийг УИХ-ын дэд дарга, Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү хүлээн авч уулзжээ. Тэрээр Монголд анх удаа адал явдалт, бартаат замын ийм том аяллыг амжилттай хийж, монгол хүний хатуужил, тэвчээрийг харуулж чадсанд баяр хүргэж  Биеийн тамир, спортын 90 жилийн ойн медалиар шагнасныг гардуулав. Мөн “Манай улс эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг аялал жуулчлал гэж тодотгосон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь улс орны хөгжил төдийгүй иргэдийн амьжиргаа, орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой. Ийм цаг үед Монгол орны өргөн уудам нутгаар зөвхөн монголчууд төдийгүй гадаадын жуулчид аялах замыг нээсэн аялал боллоо гэж дүгнэмээр байна. Цаашдаа дэлхийн ноён оргилуудад моторт хүлгийн мөрийг гаргаж, Монгол Улсынхаа далбааг мандуулаарай” хэмээсэн. Түүнчлэн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Хүндэт тэмдгээрээ шагнасан бөгөөд Спортын мастерын болзол хангасныг дуулгалаа.
“Би Монгол-2012” аяллын баг Д.Батзориг, NTV телевизийн зураглаач Отгочулуу нараас бүрджээ. Тэд энэ оны нэгдүгээр сарын 15-наас Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын ойролцоох 354 дүгээр сүлдэт баганаас гараагаа эхэлж, хилийн дагуух бартаат замаар Монголын тал, хээр, хангай, говь хослосон байгалийн үзэсгэлэнт газар төдийгүй түүх соёлын дурсгалт нутгаар аялсан байна.
Говь-Алтай, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор гэхчилэн 14 аймаг, 67 сумын нутгаар дайрсан аялагчид гараагаа эхэлсэн Бургастайн боомтын 354 дүгээр сүлдэт багана дээр 104 хоногийн дараа ирсэн аж. Д.Батзориг өмнө нь “УАЗ-469” автомашинаар Сутай хайрхан, Шилийн Богд, Цэцээ гүний оргилд гарч байжээ.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
za yun surtei yum.mashin yvdag hun ochidog l jiriin zamaar davhij baigaad l irsen bna lee sht
Хамгийн их уншсан