Мэргэжлийн сүмо бөхийн Нацу башёд тэргүүлсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням Ама Д.Бямбадорж нар эх орондоо өчигдөр ирлээ. Монгол хүн сүмогийн дэвжээнээ барилдаж эхэлсэн цагаас хойш 20 жилийн дараа түүхэн гавьяа байгуулсан Кёкүтэнхог хүндэтгэн тосохоор түүнтэй энэ зэрэгцэн арлын Японд барилдаж явсан өнөө цагийн УИХ-гишүүн Д.Батбаяр болон түүний багийн найз нөхөд, хайртай эмээ нь ирсэн байгаа харагдсан. Кёкүтэнхо энэ үеэр “Хамгийн түрүүнд элэг нэгт ард түмэнтэйгээ энэхүү баярын мөчийг хуваалцахыг хүссэн.
Сэтгэл их өндөр байна. Өнгөрсөн башёд сэтгэл хөдөлгөсөн түүхэн дээд амжилтын нэгээхэн хэсэг болсондоо туйлын баяртай байгаа. Мөн өнөөдөр болох “Их Монголын алтан од-2” шоу тоглолтод оролцоно. Миний тоглолтын байрлал төв л юм шиг байн. Өсөхбаяр аваргатай л нэлээн хүч үзэж зогсох бололтой. /Инээв/ Үүнээс гадна хайртай аавынхаа газрыг эргэх туйлын зорилготой ирсэн.” Хэмээн хэлсэн юм.