Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хакухо М.Даваажаргал: Ямар ч байсан Үндэсний бөхчүүдийг хожно
Энэ тэмцээн маань Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, монгол хүн мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд зохиогдож байна. Уг нь, манай сүмочид өчигдөр ирэх байсан ч агаарын саатлаас болж өнөөдөр ирж буй нь энэ. Мөн Нацү башёд түрүүлсэн Кёкүтэнхо Цэвэгням, Харүмафүжи Д.Бямбадорж, Асасэкирү Д.Дашням нар ирэх байсан ч маргааш ирэхээр болжээ.
Энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болох “Их Монголын алтан одод” шоу тэмцээний хувьд хоёр дахь удаагаа зохиогдож буй юм. Өмнө нь, 2005 онд Хакухо М.Даваажаргалын санаачлагаар зохиогдож байсан бол долоон жилийн дараа дахин зохиогдох нь. Энэ тэмцээнээс олсон орлогыг Эх нялхсын эрүүл мэндийн төвд хандивлах юм байна. Түүнчлэн мөн энэ өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Цайз” ресторанд тус бүр нь 200 ам.долларын такстай элит хүлээн авалт хийх аж. Үүнээс олсон орлогыг ч мөн адил хүүхдүүдийн эрүүл мэндэд зарцуулна гэдгээ тэмцээн зохион байгуулж буй Хакухо сангийнхан онцолж байна.
Сүмочдын багт Хакухо М.Даваадорж, Озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү Ананд, Кёкүтэнхо Цэвэгням, Эрдэнэбаатар, Санчирболд нар багтаж байгаа бол Монголын Үндэсний бөхийнхний багт Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа нар багтжээ.
Харин урлаг, спортынхны холимог багт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган зэрэг тамирчид багтаж бэлтгэл сургуулилтаа базаажээ.
Ингээд баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаасан талаар тодрууллаа.
-Сүмочдын баг сагсан бөмбөгийн бэлтгэл хийх зав байв уу. Башё өндөрлөнгүүт ирлээ шүү дээ?
-Хакухо М.Даваажаргал: 2005 онд манай сүмочид хожсон юм. Дахин хожихын тулд бид мэрийнэ. Өчигдөр башё дуусаад л ирсэн. Харин өрсөлдөгч багийнхан маань бэлтгэлээ маш сайн базаасан гэсэн. Гарааны тавд Цэвэгням ах, Дашням, Бямбадорж, Хүчитбаатар, Эрдэнэбаатар дээрээс нь миний бие оролцоно.
-Сүмогийн бэлтгэлд сагс тоглодог уу?
-Бид үе үе Японы үндэсний телевиз NHK-ийнхэнтэй хамтарч тоглодог. Миний хувийн амжилт гэвэл Улаанбаатар хотын аваргын хүрэл медальтай. Ямар ч байсан Үндэсний бөхчүүдийн багт хожигдохгүй байх.
-Хоёр багийн ахлагчаас асуухад багийнхаа хэнд нь илүү найдаж байна вэ. Үндэсний бөхийн багийнхны хувьд сайн тоглогч бий. Тухайлбал, Улсын арслан Д.Ганхуяг лигт тоглож байсан шүү дээ?
-Г.Өсөхбаяр: Багийн спорт хүн бүрээс шалтгаална. Нэг нь муу байвал болохгүй. Манай багийн дасгалжуулагчаар МУГТ Шаравжамц ажиллаж байгаа. Монголын номер нэг хүн шүү дээ. Арга техник маш сайн заасан.
-Хакухо М.Даваажаргал: Манай багийн гол тоглогч маань Какурюү Ананд. Дээрээс нь нууц тоглогч бий. Тэр хүнийг одоо нэрлэмээргүй байна. 24-нд ирээд хараарай.
-Тоглогчдын хувийн дугаар ямар байх вэ?
-Хакухо М.Даваажаргал: Эхний тэмцээнд би 69 гэдэг тоог бэлэгдэж байсан. Энэ удаад ч мөн адил байна. Харумафүжигийн хувьд 70 гэсэн дугаартай тоглоно.
-Даян аварга Г.Өсөхбаяр: Энэ тэмцээнд сүмочидтой өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Бэлтгэл сайн байгаа. Тэмцээний зорилго бол өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө зориулж байгаа. Манай багийн хувьд нэлээд хүчтэй баг бий. Ялалт байгуулна гэдэгтээ итгэж байна.
“Амжилтын төлөө” ТББ-ын гишүүн Х.Цагаанбаатар: Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Хакухо аваргад баярлалаа. Энэ тоглолт сайхан болох байх.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Какурюү М.Ананд нарын сүмочид дөнгөж сая эх орондоо ирлээ. Тэд “Их Монголын алтан одод-2” сүмочид болон үндэсний бөхчүүдийн хоорондох нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирж байгаа нь энэ юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл