Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын сонирхолтой тоо баримтууд

Олимпын наадам эхлэхэд 67 хоног үлдээд байгаа энэ үед спорт сонирхогчдодоо зориулан олимпын сонирхолтой тоо баримтуудыг хүргэж байна.

67 – Монголчууд анх 1964 оны олимпын наадамд оролцсоноос хойш нийт 67 хүн чөлөөт, сонгомол бөхийн төрлөөр олимпын наадамд оролцжээ. 1964 оны олимпод найман хүн оролцож байсан юм.
68 – 1968 оны олимпын наадмын уртын харайлтын тэмцээнд домогт Боб Бимон 8.90 м харайсан билээ. Энэ нь хамгийн олон жил эвдэгдээгүй олимпын рекорд юм.
69 – Өмнөд Солонгосын баг 69 дэх алтан медалиа Лондонгийн олимпын байт харвааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд авахыг зорьж байна.
70 – Домогт гимнастикч Надя Команечи 1976 оны олимпын наадамд төгс оноо буюу долоон ширхэг 10 оноо авч байжээ.
71 – Унгар улс олимпын наадмын каноэгийн ойрын зайн төрөлд 71 медаль хүртэж байжээ.
72 – Энэ бол олимпын наадмын хамгийн ахмад медальтны нас. 1920 оны олимпод Шведийн тамирчин 72 настай Оскар Сван 100 метрийн хөдөлгөөнт бай (буга) буудах дасгалд алтан медаль авч байжээ.
73 – ЗХУ-ын гимнастикийн төрөлд авсан нийт алтан медалийн тоо. Түүний дараа АНУ-ын баг 29 алтан медаль хүртсэнээр бичигддэг.
74 – Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ийн жингийн Бувайса Сайтиев (ОХУ) гурван алтан медаль хүртэж байсан (1996, 2004, 2008). Энэ жинд нэгээс дээш алтан медаль авсан өөр тамирчин үгүй.
75 – Нэг олимпын наадамд нэг улс авсан хамгийн их алтан медалийн тоо (бойкотлосон наадам оролгүйгээр). 1904 оны Сент Луйсийн олимп.
76 – 2008 оны олимпын наадамд барианд орсон эрэгтэй марафон гүйгчдийн тоо.  
77 – Францууд дугуйн төрлөөр нийтдээ 77 алтан медаль авч байжээ.

78 – Манай жүдочин П.Лхамдэгдийн Лондонгийн олимпын наадамд хүч үзэх төрөл. Тэрбээр хоёр дахь олимпийн наадамдаа зодоглох гэж буй бөгөөд Бээжинд 70 кг-ийн жинд шагналт байр эзэлсэн билээ.
79 – Нийт 79 хүн регбигийн төрөлд олимпын наадмын алтан медаль энгэртээ зүүж байж. 1924 онд хамгийн сүүлд олимпын наадамд ороход АНУ түрүүлж байжээ. Регби 2016 оны Рио Де Жанейрогийн наадмаас олимпын наадмын тэмцээнд эргэн нэгдэнэ.
80 – Нийт 80 улс дор хаяж хоёр алтан медаль авч байжээ. Тэдний нэг нь МОНГОЛ.
81 – 81 кг-ийн жүдогийн тэмцээнд олимпын хошой аварга байхгүй аж. 10 удаа зохиогдоход бүгдэд нь өөр тамирчин түрүүлжээ.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан