Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Паралимп эхлэхэд 100 хоног үлдлээ


Хүн төрөлхтөний их баяр болсон олимпын XXX наадам наймдугаар сарын 12-ны өдөр өндөрлөх бол түүнээс 17 хоногийн дараа буюу одоогоос 100 хоногийн дараа паралимпын XV наадам нээлтээ хийнэ. Энэ жилийн паралимпод 165 орны 4200 шахам тамирчин 21 спортын төрлөөр 503 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ нь өмнөх наадмуудаас хамгийн олон тамирчин оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Бээжингийн паралимпын наадамд 146 орон оролцож байсан юм. Энэ жилийн паралимпын наадам тасалбар борлуулалтаараа дээд амжилт тогтоож байгаа гэнэ. Наадмын хаалтын ажиллагаанд Их Британийн алдарт хамтлаг “Coldplay” тоглолтоо хийх юм.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан