Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй жүдочид эх орондоо ирлээ

Японы Токио хотноо тус улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эмэгтэй жүдочид эх орондоо ирж, бэлтгэлдээ шамдан орлоо. Тэд Спортын анагаах ухааны төвд байрлаж байгаа юм. Эрхээ авсан эмэгтэйчүүд ийнхүү эх орондоо ирсэн бол эрчүүд нь зөрөөд Токиод хамтарсан бэлтгэлд оролцохоор шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжиннямаар удирдуулан хүлгийн жолоо залжээ. Тэд энэ сарын 26-27-нд Москва хотноо гран при тэмцээнд оролцоно. Дашрамд дурдахад нэгээс дээш эрх авсан эрэгтэйчүүдийн 60 кг (Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар), 66 кг (Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа), -100 кг (Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн) жингүүдэд олимпын наадамд хэнийг явуулахаа энэ сарын 31-ны дотор шийдэх юм.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан