“Их Монголын алтан од 2” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцох сүмогийн хүчтэнүүд өнөөдөр 17 цагт Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудалд газардах байсан ч, цаг агаарын байдлаас шалтгаалан шөнө хоёр цагийн үед ирэхээр болжээ. “Хакухо сан”, “TLG13” ТББ, “Амжилтын төлөө хамдаа” ТББ, “Мон лаа”компани хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд үндэсний бөхчүүдээс аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ.
Сүмогийн хүчтэнүүдээс Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын бөхчүүд оролцох юм. Харин урлаг , спортын холимог оддын тоглолтод Олимпын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр болсон байна. Энэхүү тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд олсон мөнгийг 100 хувь хүүхдэд зориулна гэсэн.