Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хасын хүлэг” гүтгэлэгээс хулчийхгүй

Спорт, мөнгө хоёр хослодоггүй… Иймэрхүү гарчигтай нийтлэл бүтэн өдөржин л онлайнаар ирлээ.

Монголын сагсан бөмбөгт авлига, хээл хахууль хүрээгээ хэдийнэ тэлсэн нь мууд адтай гэх монголчууд бидний “онош”-ийг тодотгож буй мэт.

Эр зориг, авхаалж самбаагаараа манлайлдаг тамирчид хүртэл ялалтын төлөө яахаас ч буцахгүй “нүд улаан авирлах болсон нь харамсалтай.

Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжөөд 70 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү урт удаан хугацааны түүхэнд “хар толбо” болон бичигдэх фактууд ар араасаа хөвөрч эхэллээ….
гэнэ. Угтаа Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжөөд 50 гаруй жилийн нүүрийг үзэж, сагсан бөмбөгийн спорт хөгжиж байгаа гэхээс, ар араасаа гараад байгаа  фактууд байхгүй. Ганц нэгхэн гарсан фактууд нь  өөрсдийн гэсэн заал байхгүйгээс дээд лигийн тэмцээн үе үе хойшлогдож байсантай л холбоотой байх. Энэ нь  холбоо болоод тамирчдад хамааралтай асуудал биш. Мөн “Монголын сагсан бөмбөгийн холбооны 2011-2012 оны Пэпси дээд лигийн аварга баг тодроход тун бага хугацаа үлдсэн билээ. Хамгийн сүүлд энэ сарын 18-нд Спортын төв ордноо “Аваргын цуврал”-ын дөрөв дэх тоглолт болж өнгөрсөн. “Баянзүрх буллз”, “Хасын хүлгүүд” багуудын хэн ялсан нь сагсан бөмбөгийн түүхэнд хүчтэй, манлайлагч болохоо харуулна” гэв. Энэ сарын 18 нд бус өчигдөр буюу тавдугаар сарын 20 ны өдөр спортын төв ордны "А" заалнаа аваргын төлөөх тоглолтын ээлжит цуврал болох дөрөв дэхь тоглолт явагдсан. Баг тамирчдын хожилд  ач холбогдол өгөх тэмцээн байсан ч энэ нь аварга болоход хэн хэнд нь өгөөжтэй хожил байж чадаагүй. “Хасын хүлэг” багийн хувьд “Баянзүрх Бүллс”-ээс дарааллан хоёр хожил аваад байсан ч, эсэргээрээ  гурав ялагдаад байгаа.

Дараагийн тоглолтод “Хасын хүлэг” ялсан тохиолдолд дахин нэг тоглолт хийх ч, ялагдвал “Баянзүрх Бүллс” энэ жилийн аваргаар тодорно. Гэтэл энэ мэдээлэлд “Гэвч “Хасын хүлгүүд” багийнхнаас “Энэ жилийн аваргын цом манайх” хэмээн эртнээс хөөрцөглөж яваа аж. Энэ нь ч учиртай юм байна.  Ялалтыг ямар ч аргаар хамаагүй авахын төлөө улайрч буй “Хасын хүлгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн холбооны 5-6 тооны шүүгчээс заримыг нь “хахуульдаж”, гадаад дотоодод амраах гэж буй мэдээллийг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл энэ удаагийн аваргын цомыг “Хасын хүлгүүд”-д аваад өгчихвөл нэр бүхий гурван шүүгчийг энэ сарын 24-нд тус багийнхан гадаад руу зорчихдоо Бельги зэрэг оронд”тансаглуулах” найраа, тохироо хийгдсэн сурагтай.” гэж ээ. Өнгөрсөн тоглолтод “Хасын хүлэг” багийн тоглогч  дээр эсрэг багаас санаатай гэмээр алдаа гарч багийн дасгалжуулагч О.Баярцогт Монголын сагсан бөмбөгийн холбооны, шүүгчдийн зөвлөлд гомдол гаргаад байгаа. Мөн энэ сарын 24 нд олон улсын тэмцээнд “Хасын хүлэг” багаараа оролцох гэж байгаа ч, юуных нь холбооны  зургаагаас, долоон шүүгч авч явах. Юун тэднийг тансаглуулах. Харин Монголын сагсан бөмбөгийн холбооноос нэг шүүгч гаргаж өгөх нь тодорхой болсон. Олон улсын тэмцээнд оролцход шигшээ багийн тамирчид заавал ч үгүй өөрсдийн нэг шүүгч авч явдаг  нь бичигдээгүй хууль.
Аваргын төлөөх тоглолтод баг тамирчид сэтгэлзүй сайтай байж ялалт авдаг. Дээрх мэдээлэл “Хасын хүлэг” багийн шийдвэрлэх тоглолтод битгий нөлөөлөөсэй.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан