ОХУ-ын Хабаровск хотноо Зөвлөлт холбоот улсын баатар Константин Коротковын нэрэмжит олон улсын боксын тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан манай дөрвөн боксчин оролцож гурван хүрэл медалийн болзол хангажээ. П.Сэрдамба мөнгөн медалийн төлөөх тоглолтод Комсомольск мужийн “Ринг-85” боксын сургуулийн залуу тамирчин Ярослав Наливайкотой таарч, 9:10-аар хожигдож хүрэл медаль дээр буужээ. 69 кг-д Б.Түвшинбат мөнгөн медалийн төлөөх тоглолтод Украйны Виталий Константиновтой тоглож дийлдэн хүрэл медаль дээр буужээ. 56 кг-д Н. Төгсцогт ОХУ-ын боксчин Вячеслав Мирзаевт 16:14-өөр ялагдснаар хүрэл медальтайгаа үлдэх нь тэр. 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ эхний тоглолтоо Германы боксчин Артем Дасчантай 14:9-өөр ялагдснаар тэмцээнээ дуусгажээ.