Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнуудын дунд спорт аяллын тэмцээн зохион байгуулна

Монголын адал явдалт спорт аяллын холбооноос Нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит “Оюутны алтан намар” сэдэвт спорт аяллын тэмцээнийг 10 дахь жилдээ энэ сарын 19-21-нд Гачууртад зохион байгуулахаар боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээнд аль ч их, дээд сургууль, коллежийн оюутнууд баг бүрдүүлж оролцох боломжтой. Оюутан залуусыг эрүүл мэнд, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй, эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, өөртөө итгэлтэй өөдрөг тэмүүлэлтэй иргэд болгон төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургах, спорт явган аяллыг шилдэг баг тамирчдыг шалгаруулах, залуучуудын нөхөрлөл, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тэмцээний зорилго чиглэж буй юм.
Энэ жилийн тэмцээнийг Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.
Спорт явган аяллын тэмцээнд их, дээд сургуулиудаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцоно. Чингисийн талбай-Гачуур-Туулын таван салаа гэсэн чиглэлийн аялал буюу гурав хоногийн турш багууд хурд, хүч, оюун ухаан сорьсон долоон төрлийн тэмцээнээр өрсөлдөх бөгөөд тэмцээн тус бүрээр аваргуудаа тодруулах юм байна.      
Тэмцээнд оролцох их, дээд сургуулиуд баг, тамирчдынхаа мэдүүлгийг энэ сарын 18-нд Монголын адал явдалд спорт аяллын холбоонд авчирч өгөх ба энэ өдрийн 18:00 цагт техникийн зөвлөлгөөнөө хийнэ.


ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Тэмцээний зорилго
       Арав дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй Нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит Оюутны  спорт явган аяллын “Алтан намар-2014”   арга хэмжээ нь Нийслэлийн 375 жилийн  ой угтсан арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд “Залуучуудыг эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, өөртөө итгэлтэй өөдрөг тэмүүлэлтэй иргэд болгон төлөвшүүлэх,  Шинэчлэлийн Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын мөрийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх,   залуучуудыг амьдрах ухаанд сургах,  спорт явган аяллын шилдэг баг тамирчдыг шалгаруулж залуучуудын үерхэл, нөхөрлөл, сургуулиудын хамтын  ажиллагааг  бэхжүүлэхэд  чиглэгдэнэ.

 Хоёр.Тэмцээний хугацаа, чиглэл, удирдлага
       Тэмцээнийг 2014 оны 09-р сарын  19-21-нд  Чингисийн талбай-Гачуурт –Туулын таван салаа  гэсэн чиглэлээр А, ангилал бүхий  ирэх очих 20  км замд  явуулж   МАЯСА-ын  Холбоо удирдан зохион  байгуулна.
       Нээлтийн ажиллагааг 2014 оны 09-р сарын  19-ний 8:30 цагт Чингисийн  талбай дээр хийж  тусгай  автобусаар  “Гачуурт” хүрч аяллын гараа эхэлнэ.

                                  Гурав. Тэмцээний заавар
       Тэмцээнд хот хөдөөгийн  их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль бүрээс  6 хүний  бүрэлдэхүүнтэй /эмэгтэй-эрэгтэй тус бүр 3 /, 1 дасгалжуулагч багштай 3-аас доошгүй баг оролцоно. Тэмцээнийг дараахь төрлүүдээр явуулж, үндсэн төрөл тус бүрд  аварга баг шалгаруулж нийт онооны нийлбэрээр шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл, медалийн эздийг тодруулан  байр эзлүүлж дүгнэнэ.
 Үүнд:   Тэмцээний үндсэн төрлүүд
        1.  Газрын зургын тэмцээн-багаараа
        2.  Нуувч илрүүлэх орентерингийн тэмцээн-багаараа
        3.  Уулын оргил  эзлэх тэмцээн-багаараа
        4.  Бартаа туулах буухиа тэмцээн-багаараа
        5.  Сэлүүрт завины уралдаан-багаараа
        6.  Спорт тоглоом “Сагсан бөмбөг” эхний 5 оноогоор -багаараа
        7.  Гэрийн даалгавар-“Ардчиллыг хэн сайн мэдэх вэ” чөлөөт сэдвээр /асуулт хариулт, урлаг уран сайхны тоглолт, хошин шог аль нь ч байж болно/ баг тус бүр 3 минут  

                                  Нэмэлт оноо өгөх дагалдах төрлүүд

      8.  Аяллын цуваанд яваа үеийн  сахилга  зохион байгуулалт
      9.  Аялагчдын хувийн болон багийн бэлтгэл, техник хэрэгсэлийн үзлэг
     10. Отгийн ба галын  ариун цэвэр,  байгаль хамгаалал
         
                              Дөрөв. Дүгнэх журам, олгох шагнал

•    Зохиогдох үндсэн 7 тэмцээний төрөл тус бүрийн аварга  багийг тодруулан Диплом, алтан медаль тус бүр-100 000 төгрөг
•    Бүх тэмцээний болон  дагалдах үзүүлэлтүүд,  үзлэгийн нийлбэр оноогоор алт, мөнгө, хүрэл медалийн болон шагналт  4-6-р байрны эздийг  тодруулж  Нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит  дараахь шагналыг олгоно
                1-р  байр Шилжин явах цом, Өргөмжлөл- Алтан медаль     400 000төг
                2-р байр  Өргөмжлөл, мөнгөн медаль                                300 000төг
                3-р байр -2 Тус бүр өргөмжлөл, хүрэл медаль                   250 000төг     
                Тусгай шагнал буюу  4-р байр –Өргөмжлөл-                      200 000 төг
                Шагналт 5-р байр- Өргөмжлөл -                                         150 000 төг
           Шилдэг дасгалжуулагч -2 хүн  тус бүр-өргөмжлөл алтан медаль 50 000 төг
           Шилдэг аялагч  эрэгтэй, эмэгтэй  тус  бүр 2 бүгд 4 тамирчин,   Өргөмжлөл-Алтан медаль  тус бүр 50 000 төг,
           Шилдэг шүүгч-1 50 000 төгрөгөөр  шагнана.

                               Тав. Бэлтгэл ажлын талаар

1. Тэмцээнд оролцох багууд өөрийн сургууль, багийн онцлогийг харуулсан таних тэмдэг, эмблем, нэгэн жигдийн хувцастай байх ба баг бүр байгаль хамгаалал, нийтийн биеийн тамир, хөдөлгөөн эрүүл мэнд, спорт аяллын ач холбогдол, Нийслэлийн  Ардчилсан намд баяр талархал дэвшүүлсэн утга агууллага бүхий
1х3-4 м-ийн уриа, лоозон 1 ш-ийг бэлтгэж ирсэн байна.

2. Баг бүр 3 хоногт хүрэлцэх хоол хүнс, аяны майхан, хүн тус бүрийн аяны үүргэвч аяны хөнжил, бэлтгэлийн хувцас, солих гутал, пүүз, уулын олс, худрага, бэхэлгээ, гар чийдэн, тогоо, шанага, эмийн сан зэргийг “Аялагчийн лавлах” номонд заасны дагуу бэлтгэнэ.

 3. Тэмцээнд оролцох тамирчин нэг бүр  байгаль орчны хураамж, галын татвар болон МАЯСАХ-ны гишүүний татвар, мандатын үнэ бүгд 3500 төг, дасгалжуулагч багш бүр 2500 төгрөгийн хураамжийг МАЯСАХ-ны нарийн бичиг шүүгч-д бэлнээр буюу дансаар тушааж  эрхээ  авна.

  4. Сургуулиуд баг, тамирчдынхаа мэдүүлгийг 09-р сарын 18- ны  МАЯСАХ-нд  авчирч өгөх ба энэ өдрийн 18:00 цагт  техникийн зөвлөлгөөн хийх тул багийн ахлагч, дасгалжуулагчид  бэлэн цугларсан байна. Харилцах утас:  345280,  91990415  Факс:  976- 11- 345280

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан