УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа
Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов
А.Ариунцэцэг нь INCA Shanghai 2025 тэмцээний шүүгчээр ажиллана
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв
Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө
Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
"Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ
Лениний музейн барилгыг МАН нэг сая долларын барьцаанд тавьчихсан байж
Лениний музейг хууль бусаар МАН эзэмшиж байсныг бүх шатны шүүхээр хэлэлцээд төрийн өмч гэдгийг нь тогтоосон. Гэтэл МАН шүүхээс заасан хугацаанд Төрийн өмчийн хороонд тус объектыг хүлээгэн өгөөгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэлдүүлж Лениний музейг Төрийн өмчийн газар мэдэлдээ авч, ССАЖЯ-ны харьяа Үлэг гүрвэлийн музейд хүлээлгэн өгсөн юм.
МАН-ынхан өөрсдийн гараар шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлээгүй шалтгаан нь сая нэг тодорхой боллоо. Тэд их хэмжээний мөнгөний барьцаанд Лениний музейг газартай нь хамт тавьсан байж.

Одоогоос зургаан жилийн өмнө “Алтжин” группийн захирал Г.Алтангийн өмнөх нөхөр С.Жамьяансүрэн эхнэрээсээ 93 сая төгрөг нэхэн шүүхдэлцэж, энэ маргаанаас үүдэн Г.Алтанг Т.Бадамжунайд 168 сая төгрөг өгч байсныг болон Ц.Нямдорж, Т.Бадамжунай нарт авлига өгдөг байсан, татвараас их хэмжээний мөнгө бултуулсан, томчуудын бохир мөнгийг хадгалж байдаг хууль бус нууц данстай зэргийг нь дэлгэсэн.
Тэгвэл Г.Алтан болон МАН-ынхантай холбоотой бас нэгэн баримт дэлгэгдлээ. Лениний музейг МАН-ынхан Г.Алтанд нэг сая ам.долларын барьцаанд тавьчихсан байжээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар гарын үсэг зурсан байна. Энэ их хэмжээний мөнгийг ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай хэмээн эх сурвалж мэдээлсэн. Ийм шалтгаанаар Лениний музейг булаацалдагч гуравдахь тал гарч иржээ.
Гэхдээ одоогоор Үлэг гүрвэлийн музей байрлаад буй барилга нь өөрөө үлэг гүрвэлийн үеийн эд шиг болтлоо муудсан. Гадна талаас нь харахад барилга ч дотроо бол балгас. Нэгэнт алс хол АНУ-аас хэл ам болж авч ирсэн Т-Батаараа байрлуулах газаргүйгээс нэг давхрын зүүн жигүүрийн жижиг өрөөнд тавьж, иргэдэд үзүүлж байгаа.
Энэ хэргийн талаар МАН-аас тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдоогүй. Харин ССАЖЯ-ны хуулийн зөвлөх Т.Энхбаяраас тодруулахад “МАН-ынхан 2012 оны сонгуульд хэрэглэхээр Лениний музейг тал газартай нь Г.Алтанд барьцаалан их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон. Харин тал газрыг нь У.Хүрэлсүхийн фракц болох Зүүний хүчний холбоо эзэмшиж байсан эзэмшилийг нь хүчингүй болгуулахаар ажиллаж байна. Ер нь бол бүх шатны шүүхээр Лениний музейг төрийн өмч гээд тогтоосон учраас одоо хэн ч гарч ирсэн хамаагүй” гэв.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Алтанд өгөх нэг сая ам.долларыг 2.9 хувийн хүүтэй зээлсэн ч өнөө хэр өгч чадахгүй байгаа аж. Ямартай ч, нэгэнт Лениний музей төрийн өмч гэдэг нь тогтоогдсон учраас энэ их мөнгөний хэрэг МАН, Г.Алтан хоёрын хоорондын асуудал. Гэхдээ МАН Лениний музейг хууль бусаар өмчилж байхдаа өөр хүнд дамжуулан түрээсэлсэн хэргийг шүүн хэлэлцэхээ байг гэхэд музейн үзмэр болон доторх тохижилт, инженерийн шийдлүүд хамгийн гол нь Монголын ард түмний татвараар бүтсэн үнэт зүйлийг сүйтгэсэн хэргийг МАН-аас асуухгүй өнгөрч боломгүй. Гантиг чулуун шалыг нь сэвтээхгүй гэсэндээ гутлаа тайлж ордог байсан энэ байшин шиг музейн барилга одоо Монголд байхгүй. Тухайн үедээ л дөрвөн цэцэрлэг барих мөнгөөр бүтээсэн соёлын үнэт өв. Ямааны мах халуун дээр нь гэгчээр асуудлыг шинэ дээр нь хэлэлцэж шийдэхгүй өнгөрөөх юм бол хэзээ хойно авч хэлэлцлээ гэхэд, хэн хариуцлага хүлээх билээ.

0 Сэтгэгдэл