Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
“Инчеон-2014” наадмыг зорих чөлөөт бөхийн баг
Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Монголын чөлөөт бөхийн холбооныхон БНСУ-ын Инчеон хотноо ирэх баасан гарагт нээлтээ хийх Азийн наадамд оролцох багаа танилцууллаа.
Уг тэмцээнд хүч үзэх манай эрэгтэй баг найм, эмэгтэй баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэнэ.
Эрэгтэй 57 кг-д ОУХМ Б.Номин, 61 кг-д энэ жилийн оюутны дэлхийн аврага Т.Түвшинтөгс, 65 кг-д энэ жилийн улсын аварга Б.Батмагнай, 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж, 84 кг-д залуу тамирчин П.Өсөхбаатар, 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар хүчээ сорино. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийн 48 кг-д ОУХМ Э.Нарангарал, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн, 63 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд, 75кг-д МУГТ О.Бурмаа нар барилдана.
0 Сэтгэгдэл