Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Чөлөөтийн бөхчүүд ДАШТ-д ямар амжилт үзүүлсэн бэ

Эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 38 дахь удаагаа ДАШТ-д оролцож байна. 1982 онд  ганц удаа л өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 13 дахь удаагаа тасралтгүй оролцож байгаа юм. Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрлөөс алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 15, эмэгтэй төрлөөс алтан медаль 1, мөнгөн медаль 5, хүрэл медаль 9-ийг хүртжээ. Монгол Улсын баг тамирчид ДАШТ-ээс алтан медаль 4, мөнгөн медаль 17, хүрэл медаль 24, нийтдээ 45 медаль хүртсэн чамгүй өндөр амжилтыг үзүүлээд байна.

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. ДАШТ-нд дасгалжуулагчаар анх О.Цэрэндагва, шүүгчээр Г.Ишням оролцсон байна. ДАШТ-ээс 3 медаль авсан 3 бөх бий. Тухайлбал, З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, О.Насанбурмаа 3 хүрэл аваад байна.

Харин хошой медаль авсан 9 бөх байдгаас С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар, О.Бурмаа нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа хошой хүрэл медаль хүртээд байна. Мөн ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан нь эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онуудад тус бүр 3 медаль, эмэгтэй баг 2013 онд 5 медаль хүртэж байжээ. Эрэгтэй баг 1974, 1975 онуудад тус бүр IҮ байр, эмэгтэй баг 2013 онд II байр эзлэсэн нь хамгийн дээд амжилт юм.

Манай эрэгтэй баг 1963 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 52 кг-д Д.Хашбат, Д.Лодой, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Т.Зундуй, 70 кг-д Ж.Мөнхбат, 87 кг-д С.Цэрэн, -97 кг-ын жинд Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа нар тамирчнаар, О.Цэрэндагва дасгалжуулагчаар, Г.Ишням шүүгчээр, Н.Тарваа эмчээр, С.Шархүү багийн ахлагчаар оролцжээ.

Манай эмэгтэй баг 2001 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 46 кг-д Ц.Энхжаргал, 51 кг-д Н.Отгонжаргал, 62 кг-д О.Мягмарсүрэн нар тамирчнаар, Т.Сүхбаатар, Ч.Раднаабазар нар дасгалжуулагчаар, А.Басхүү шүүгчээр оролцжээ. ДАШТ-д эрэгтэй бөхчүүдээс Х.Баянмөнх 11 удаа, эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал 9 удаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав 9 удаа эмэгтэй багийн дасгалжуулагчаар Т.Сүхбаатар 9 удаа, А.Басхүү 24 удаа шүүгчээр оролцсон нь хамгийн олон удаа энэ тэмцээнд оролцсон монгол хүмүүс болж байна.

0 Сэтгэгдэл
Тэгээд юу гэж, З.Ойдов 2 алтан медаль гэсэн байгаа биз дээ
Hoshoi avarga Z.Oidov shuu
Тэгээд юу гэж, З.Ойдов 2 алтан медаль гэсэн байгаа биз дээ
Хамгийн их уншсан